Ковидын хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал хүчирхийлэл болж хувирлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ковидын хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал хүчирхийлэл болж хувирлаа

Police fire warning shots during protests against Dutch COVID measures |  Euronews

/2021.11.20/: Баасан гарагийн орой Роттердам хотод үймээн дэгдээгчид машинуудыг шатааж, цагдаа нар руу чулуу шидсэний хариуд цагдаа нар усан болон ердийн буугаар буудсанаар энгийн жагсаал хүчирхийлэл болж хувирав.

Цагдаагийн төлөөлөгч Патрисия Весселс "Ройтерс" агентлагт "Сэрэмжлүүлэх буудлага хийсэн боловч жагсагчид хүч хэрэглэх байдал нэмэгдэж байсан учир гал нээсэн" гэж мэдэгджээ.

"Дор хаяж хоёр хүн шархадсан гэдгийг бид мэдэж байгаа. Тэд анхааруулах буудлагын үеэр суманд өртсөн байж магадгүй, гэхдээ бид тодорхой шалтгааныг цаашид судлах хэрэгтэй" гэж тэр хэлэв.

Riots erupt at anti-lockdown protest in Rotterdam - BNO News

Олон нийтийн сүлжээгээр зарим хүмүүс цагдаад буудуулсан гэх хүний ​​бичлэг, зургийг тараасан ч цагдаа нар тус бичлэгийг үзээд тэр залуу хэрхэн шархадсан нь хараахан харагдахгүй байна гэж мэдэгджээ.

Хэдэн зуун хүн засгийн газраас гаргасан хүмүүсийн хөдөлгөөнийг хязгаарлах төлөвлөгөөг эсэргүүцэн цугларсан байна.

Тус улсын засгийн газраас вакцин хийлгэсэн болон шинжилгээний хариу нь сөрөг гарсан хүмүүст тусгай үнэмлэх олгох журам гаргажээ.

Цагдаа нар Роттердам хотод онцгой байдлын захирамж гаргаж, нийтийн тээврийн хэрэгслийг хааж, хүмүүсийг гэртээ харихыг тушаажээ. Усан буу ажиллуулж, морь унасан цагдаа нар цугласан олныг тараахаар ажиллаж байгаа гэж цагдаа нар мэдэгдэв.

Two wounded as Dutch police fire shots at protest over new Covid  restrictions | RNZ News

Эрх баригчид мөн үймээн самууны дүрс бичлэгийг ажиглагчид болон бичлэг хийсэн хүмүүсийг нэмэлт мөрдөн байцаалт явуулахын тулд цагдаагийн байгуулгад хийсэн бичлэгээ илгээхийг уриалжээ.

Нидерланд улс өнгөрсөн амралтын өдрүүдэд коронавирусын халдварын дахин сэргэлтийг удаашруулах зорилгоор эхний гурван долоо хоногийн турш хөл хорионы зарим арга хэмжээг авсан боловч тахал эхэлснээс хойш өдөр тутмын халдвар хамгийн дээд түвшинд хүрээд байгаа ажээ.

Олон нийтийн сүлжээнд тавигдсан видео бичлэгт шатсан цагдаагийн машинууд болон үймээн дэгдээгчид цагдаа нар руу салют, чулуу шидэж байгааг харуулсан байна.

Эх сурвалж: reuters

Ковшд дарагдаж 30 настай залуу нас баржээ
Ковшд дарагдаж 30 настай залуу нас баржээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.