/2021.11.20/: Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Майхан толгойн “Бясалгалын-Ам” гэдэг газар уулын хажуугийн газар тэгшилж байсан дугуйт түрэгч /ковш/ уулын уруу онхолдож 2 хүн дарагдсан байна гэсэн дуудлага онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 26 км зам туулан 14:45 цагт очиход “Ноён трейд” ХХК-ийн туслан гүйцэтгэгч Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны харьяат иргэн Л /30 настай, эрэгтэй/ гэмтсэн байсан тул ГССҮТ-д, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат иргэн Г/30 настай, эрэгтэй/ нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд тус тус шилжүүлэн өгсөн байна.