/2021.11.19/ Их Британийн Хатан хааны Агаарын цэргийн хүчний F-35 сөнөөгч онгоц ээлжит нислэг үйлдэж байхдаа Газар дундын тэнгист осолджээ.
“Хатан хаан Элизабет” гэх нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоцоор F-35 сөнөөгчийг тээвэрлэж байсан байна.
Энэ тухай Нэгдсэн Вант Улсын Батлан хамгаалах яамнаас, "Британийн сөнөөгч F-35 нисэх онгоцны нисгэгч лхагва гарагын өглөө Газар дундын тэнгис дээгүүр хуваарийн дагуу нислэг үйлдэж байхдаа унасан. Нисгэгч эсэн мэнд байгаа. Хэргийн мөрдлөг хийгдэж байгаа ч хараахан дуусаагүй тул нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй байна" гэжээ.
“Хатан хаан Элизабет” тээвэрлэгч онгоц нь тавдугаар сараас хойш далайд тээвэр хийж байсан юм. Харин одоо Их Британи руу буцаж яваа бөгөөд ирэх арванхоёрдугаар сард тус улсын боомтод буцаж ирэхээр төлөвлөж байгаа ажээ.
Их Британийн сөнөөгч онгоцуудаар тогтмол нислэг, сургуулилтад хийж, даалгаврууд биелүүлдэг байна.
Их Британийн төсөвт нэг F-35 онгоцны нийт өртөгийг шинжээчид 190 сая фунт стерлинг (одоогийн ханшаар 256 сая доллар) гэж тооцоолжээ.