ШУУРХАЙ: Чингэлгээр ачаа тээвэрлэх нь зөвхөн жолооч нарт биш иргэдэд ч хохиролтой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: Чингэлгээр ачаа тээвэрлэх нь зөвхөн жолооч нарт биш иргэдэд ч хохиролтой

-Mpress.mn сайтын сурвалжлагч Замын-Үүд дээр ажиллаж, газар дээрээс нь мэдээллийг хүргэж байна-

/2021.11.19/ Замын-Үүд суманд жолооч нар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж байгаа юм. Нөхцөл байдалтай Хүний эрхийн Үндэсний комиссын ажлын хэсэг танилцахаар Замын-Үүд боомтын өнөөгийн нөхцөл байдалтай танилцаж байна.

Чингэлэг тээврийг нэвтрүүлэхгүй байх хэрэгтэй. Учир нь ачааны тэрэг /шаланз/-аар нэг удаадаа 80 тн ачааг тээвэрлэдэг. Харин чингэлгээр нэг удаад 20 тонныг тээвэрлэх боломжтой.

Ачааны тэргээр 1 удаа хийх боломжтой ажлыг чингэлгээр 4 удаа тээвэрлэх гээд байна. Энэ нь зөвхөн тээвэрчид бус нийт иргэдэд хохиролтой. Талх хийхэд шаардлагатай бүтээгдэхүүн хилээр орж ирдэг гэж үзвэл тэр бүтээгдэхүүний үнэ дөрөв дахин өснө гэсэн үг.

Тээвэрчдийн зүгээс хилийн тэг цэгээс Замын-Үүд хүртэл 15 сая төгрөгөөр тээвэр хийх шаардлага тавьж байгаа юм. 6 сард нэг удаа тээвэр хийж байгаа учраас орлогоо нөхөхийн тулд дээрх үнээр бараа тээвэрлэвэл болно гэж үзсэн гэлээ.

Харин төрөөс Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд тээвэрлэлт хийх дээд үнийг 10 сая байхаар тогтоосон юм.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Амралтын өдрүүдэд цасан шуурга шуурч, эрс хүйтэрнэ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Амралтын өдрүүдэд цасан шуурга шуурч, эрс хүйтэрнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.