/2021.11.17/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Арваннэгдүгээр сарын 1-нээс урлаг соёл, спортын арга хэмжээг нээсэн. Үүнтэй холбоотойгоор нэг шийдвэрийг гаргасан нь урлаг соёлын үйл ажиллагаанд оролцох иргэд вакцины гуравдугаар тунд хамрагдах, эсвэл төлбөртэй түргэвчилсэн шинжилгээ өгсөн байх гэсэн шаардлага тавьж байгаа.
Энэ хүрээнд урлаг соёлынхон маань бүүстэр тунд идэвхитэй хамрагдаж байна. Тиймээс төрийн албан хаагчдаас бусад байгууллагууд цомхон хүрээнд Шинэ жилийн баярыг тэмдэглэж болно. Гэхдээ хамгийн гол нь хүн амын 50 хувийг гуравдугаар тунд хамруулж, дараа дараагийн шатлал руу шилжиж орох боломжтой" гэв