/2021.11.17/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
ЭМ-ын сайд С.Энхболд, "Сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд ПСР шинжилгээгээр батлагдах тохиолдлын тоо эрчимтэй буурч байна. Орон нутагт ч мөн ижилхэн байгаа. Дельта хувилбарын давлагаа буурч байна. Эмнэлгийн байгууллагынхан оргил үедээ 22,400 орыг ковидын тусламж үйлчилгээнд ашиглаж байсан бол сүүлийн долоо хоногт энэ тоо буурч байгаа үзүүлэлттэй байна. Үүний шалтгаан нь вакцинжуулалттай холбоотой. Монгол Улс 18-аас дээш насны иргэдээ гуравдугаар тунд хамруулж байгаа. Манайд 18-аас дээш насны 2 сая 100 мянган хүн байдаг. Үүнээс зорилтот бүлгийнхний 26 хувь нь бүүстэр тундаа хамрагдсан. Манай улс вакцинжуулалтын хувиар дээгүүрт эрэмбэлэгдэж байна" гэв.
Нийслэлийн эрүүл мэндийн газрын 9 эмнэлэг 3 амаржих газрыг ЗГ-ын тогтоол гарч ЭМЯ-ны харьяанд шилжүүллээ. Аливаа улс орны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг эх, хүүхдийн тусламж, үйлчилгээний үзүүлэлтээр хэмждэг. ЭМЯ-наас бодлогоо барьж, тодорхойлдог учраас энэ талын хөрөнгө, санхүүжилтыг шийдэх, анагаах ухааны шинэ техник технологи нэвтрүүлэхэд манай яаманд харьяалагдах нь зүйтэй гэж үзсэн" гэв.