Б.Жавхлан: Нэг цаг, нэг минут ч алдахгүйгээр БНХАУ-аас бараа, бүтээгдэхүүн татах шаардлагатай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: Нэг цаг, нэг минут ч алдахгүйгээр БНХАУ-аас бараа, бүтээгдэхүүн татах шаардлагатай

No description available.

/2021.11.17/ Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Сангийн сайд Б.Жавхлан, "Гашуунсухайт боомт, Ганц мод боомтын хооронд чингэлэг тээвэр, нүүрс тээвэрлэх журам гарсан. Үүний хүрээнд чингэлэгт тээврийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. 600-аад тээврийн хэрэгсэл урагшаа нүүрс тээвэрлэж байна. Цаашид тээврийн хэрэгслийн тоог шат дараатай нэмнэ гэж үзэж байна.

Замын-Үүд боомтын хувьд төмөр замын ачаа тээвэр хэвийн явагдаж байна. Харин авто тээврийн үйл ажиллагаа зогссон байдалтай байна. БНХАУ-ын зүгээс хоёр улсын хилийн цэг дээр чингэлэгтэй бараа тавьж манайхаас тавцант чингэлэгээр татаж авах шийдэлд хүрсэн. Хэрэв Эрээн хотод 20 хоногийн дотор ковид-19 илрэхгүй бол бараа материалаа дээрх байдлаар харилцан татахаар тохиролцсон.

Хил дээр гацаад буй бараа , бүтээгдэхүүн бол зөвхөн Замын-Үүд боомтын асуудал биш. Энэ бол 3 сая хүний асуудал. Эдийн засаг, инфляцид маш их нөлөөлнө. Тиймээс нэг цаг, нэг минут ч алдахгүйгээр БНХАУ-аас бараа татах шаардлагатай байна.

Түүхий эдийн үнэ боломжийн байгаа энэ үед нүүрс, зэсийг аль болох их хэмжээгээр экспортлоно гэсэн зорилт тавьж байна" гэв.

Видео: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна 
Видео: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна 
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.