/2021.11.17/: Улаанбаатар хотод жилд 35 мянган хүн суурьшиж, 80 мянган автомашин орж ирдэг.
Өнгөрсөн 9 сард замын хөдөлгөөний дундаж хурд 13км цаг байсан. Арга хэмжээ авахгүй бол 2024 онд 10км цаг болно гэж тооцоолж байсан. Гэвч сая дахин судалгаа хийхэд дундаж хурд 10 км цаг болсон байна.
Түгжрэлийн улмаас ДНБ-ний 8 хувийг алдаж байгаа гэсэн тооцоолол гарсан байна. Дундаж хурд 10 км/ц болвол ДНБ-ний 10 хувийг алдах тооцоолол бий.
Тэгэхээр иргэдийн хөдөлгөөн, орж ирэх машинд зохицуулалт хийх шаардлага үүссэн. Улаанбаатар хотын иргэдийн дунд судалгаа явуулахад 85% нь түгжрэл дээд түвшиндээ хүрсэн, 68% нь түгжрэл нь амьдралд маш их сөрөг нөлөөтэй, стрессийн гол шалтгаан болсон гэж дүгнэж байна...