Зам, тээврийн салбарт хамаарах төлөвлөлтийн зургаан хөтөлбөрийг хүчингүй болголоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зам, тээврийн салбарт хамаарах төлөвлөлтийн зургаан хөтөлбөрийг хүчингүй болголоо

Зам, тээврийн хөгжлийн яам тойрсон аллага, авлигын хэргүүд

/2021.11.17/: Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэх зорилгоор Засгийн газрын 2021 оны 314 дүгээр тогтоолоор нийт 62 бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийг хүчингүй болгосон байна.

Уг тогтоолын дагуу зам, тээврийн салбарт хамаатай дараах төрөөс баримтлах бодлого, үндэсний хөтөлбөрийг хүчингүй болгосон байна. Үүнд:

1. “Төрөөс баримтлах бодлого батлах тухай” /автотээврийн салбарт/ Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 321 дүгээр тогтоол;

2. Агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний “Хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 283 дугаар тогтоол;

3. Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх “Хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 120 дугаар тогтоол;

4. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах “Үндэсний хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 163 дугаар тогтоол;

5. Осол, гэмтлээс сэргийлэх “Үндэсний хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 163 дугаар тогтоол;

6. Тээврийн ухаалаг системийг хөгжүүлэх “Үндэсний хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 171 дүгээр тогтоол;

Иймд тус яамнаас дээрх хүчингүй болсон бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийн холбогдох зорилт, үйл ажиллагааг “Дэд бүтцийн хөгжлийн зорилтот хөтөлбөр”, бусад хууль тогтооомжид тусгуулах талаар арга хэмжээг авч ажиллаж байна.

Эх сурвалж: ЗТХЯ

Б.Жавхлан: Жолооч нарын асуудал гэхээс илүү 3 сая иргэний эрх ашиг хөндөгдөж байна
Б.Жавхлан: Жолооч нарын асуудал гэхээс илүү 3 сая иргэний эрх ашиг хөндөгдөж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.