Европын холбоотой хамтран залуучуудад чиглэсэн хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Европын холбоотой хамтран залуучуудад чиглэсэн хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ

May be an image of 4 people, people sitting, people standing and indoor

/2021.11.16/: Европын Холбооноос Монгол Улсад суухаар томилогдоод байгаа хатагтай Аксель Никэйзийг хүлээн авч уулзлаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Европын Холбооноос Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэйзийг хүлээн авч уулзлаа.

May be an image of 2 people and people sitting

Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Аксель Никэйзийг Элчин сайдаар томилогдож байгаад баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүслээ. Мөн Монгол Улс Европын Холбоотой 1993 онд хөгжлийн хамтын ажиллагаа эхлүүлснээс сүүлийн жилүүдэд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар дахь хамтын ажиллагаа эрчимжиж байгааг онцлон тэмдэглэлээ.

May be an image of 2 people and people sitting

Элчин сайд Аксель Никэйз хоёр талын хамтын ажиллагаа өргөжиж байгааг мөн онцолж, цаашид “Тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийг үргэлжүүлэн хэрэгжүүлэх, залуучуудад чиглэсэн үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх тэр дундаа Хил хязгааргүй түншлэл хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах мөн үе тэнгийн зөвлөх үйлчилгээ үйл ажиллагааны хүрээнд европын холбооны туршлагыг судлах зэрэг чиглэлээр хамтран ажиллах саналыг тавьсан юм.

Сайд А.Ариунзаяа эдгээр хамтын ажиллагааны саналуудыг дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны холбогдох албаныхан оролцов.

Эх сурвалж: ХНХЯ

Монгол Улс анх удаа цагаан будаа тариалж, 10 тонныг хураалаа
Монгол Улс анх удаа цагаан будаа тариалж, 10 тонныг хураалаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.