/2021.11.16/ Энэ жил улсын хэмжээнд малын дөрвөн төрлийн гоц халдвар гарсан байна.
Тодруулбал, 15 аймгийн 99 суманд шүлхий өвчин гарчээ. Түүнчлэн Дорнод, Хэнтий аймагт аймагт үхрийн арьс товруутах өвчин бүртгэгдэж 1700 үхэр устгалд оруулсан байна.
Хэнтийд 31, Дордод аймагт 1,579 үхэр устгажээ.
Үхрийн арьс товруутах өвчнийг гоц халдварт өвчний жагсаалтад оруулсан байна. Үүний эсрэг вакцин хараахан гараагүй учир бог малын цэцэг өвчнийг дарахад ашигладаг вакциныг 5 дахин ихэсгэн тарьсан нь үр дүнгээ өгсөн гэв.
Устгасан малд аймаг орон нутгийн мэргэжлийн байгууллага үнэлгээ хийж малчдад нөхөн олговрыг олгодог байна.
Энэ жил малын өвчлөл бүртгэгдсэн аймгуудаас өвлийн идэш, мах бэлтгэхгүй аж. Харин бусад бүсээс нь махаа бэлтгээд явах бүрэн боломжтой гэв.