Эквадорын шоронд үймээн болж 68 хүн амиа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эквадорын шоронд үймээн болж 68 хүн амиа алджээ

Ecuador Prison Riots: Bloody game in prison, 68 killed as prisoners attack  each other with guns and explosives | Ecuador Prison Riots: Battle among Ecuador  prison gangs kills at least 68 inmates | pipanews.com

/2021.11.15/: Эквадорын шоронд өнгөрсөн есдүгээр сард мөргөлдөөн гарч, зуу гаруй хоригдол амиа алдсан бол дахин 68 хоригдол амиа алдсан хэрэг гарчээ.

Гуаякил хотын хорих ангид баасан гарагийн орой бослого гарсан тухай мэдээлж байна.

Хорих ангийн барилга руу нэвтэрсэн цагдаагийн албан хаагчид тус шоронгоос буу, тэсрэх бодис, хурц иртэй зүйлс олжээ.

Энэ он гарсаар тус улсын шоронд 300 орчим хоригдол нас барсан байна.

Есдүгээр сард болсон гэмт бүлэглэлийн хүчирхийлэл Эквадорын түүхэн дэх хамгийн аймшигтай хэрэг байв.

Ecuador: 68 inmates killed and 25 injured in latest prison massacre |  Ecuador | The Guardian

Тухайн үед шоронгийн нэг жигүүрийн хоригдлууд өөр жигүүр рүү нэвтрэхийн тулд нүхээр мөлхөж, өрсөлдөгч бүлэглэлийн гишүүд рүү дайрчээ. Цогцолборын хяналтыг эргүүлэн авахын тулд олон зуун офицер, армийн цэргүүдийг илгээсэн байна.

Зарим хоригдлуудын толгойг нь тасалсан байсан ба үхлийн аюултай тэмцэл нь Мексикт төвтэй Синалоа, Жалискогийн шинэ үеийн үндэстэн дамнасан гэмт хэргийн бүлэглэлүүдийн Эквадор дахь нөлөө улам бүр нэмэгдэж байгаа нь анхаарлыг ихээр татах болов.

Гуаяс мужийн Гуаякил хотын шоронд болсон хамгийн сүүлийн мөргөлдөөний улмаас мөн 25 хүн шархадсан бөгөөд энэ сарын эхээр болсон жижиг зэвсэгт мөргөлдөөний дараа гурван хоригдолыг буудан хөнөөсөн байна.

Бямба гарагийн орой шоронд дахин хүчирхийлэл гарч байгаа тухай мэдээлсэн бөгөөд цэргүүд байгууламжийн гадна талыг бэхлэлтэнд авсан байна.

New prison riot in Ecuador leaves 68 dead

Эрх баригчид гэмт бүлэглэлийн толгойлогчийг хугацаанаас нь өмнө сулласны дараа хүчирхийлэл өрсөлдөгч бүлгүүдийн хоорондох газар нутгийн маргаанаас үүдэн эхэлсэн гэж мэдэгджээ.

Гуаяс мужийн амбан захирагч Пабло Аросемена сэтгүүлчдэд хэлэхдээ, "Шоронгийн энэ хэсэгт бүлэглэлийн толгойлогчгүй гэж байгаагүй тул бусад бүлэглэлүүд тухайн хэсэг рүү орохыг оролдсон" гэж Гуаяс мужийн захирагч хэлэв.

Түүний хэлснээр үхлийн аюултай үймээн болж буй тус байгууламжийн бүсэд 700 орчим хоригдол байгаа аж.

The “Pandora Papers” and the corner of the insecurity crisis Guillermo Lasso

Ерөнхийлөгч Гильермо Лассо твиттер хуудсандаа хийсэн богино мэдэгдэлдээ "хайртай дотны хүмүүсээ алдсан ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлээд" эмх замбараагүй байдлаас ашиг олдог мафитай тэмцэхийн тулд шинэ арга хэмжээ авах шаардлагатай гэж мэдэгджээ.

Ноён Лассо энэ сарын эхээр ВВС-д өгсөн ярилцлагадаа засгийн газар нь зөвхөн шоронгуудыг төдийгүй Эквадорын хар тамхины наймаачид байр сууриа бэхжүүлсэн бүс нутгуудад хяналтаа сэргээж байна гэж онцолжээ.

Тэрээр өмнөх засгийн газруудаа хар тамхины наймааны эсрэг "идэвхгүй" хандсан гэж буруутгасан ч тус улсад хар тамхины хэрэглээ нэмэгдэж байгаатай тэмцэхэд "арав гаруй жил" шаардлагатайг анхааруулав.

Мөн тэрээр Эквадорт гэмт хэргийн бүлэглэлийн нөлөө нэмэгдэж буйтай тэмцэхийн тулд зэвсэгт хүчин, цагдаагын хүчинг бэхжүүлэхийн тулд хөрш Колумби, АНУ, ЕХ-ны олон улсын дэмжлэг хэрэгтэй болно гэж тэр хэлэв.

Эквадорын шоронгууд одоогоор төлөвлөснөөс илүү буюу 9000 гаруй хоригдолтой байна гэж албаны хүмүүс мэдэгдэв. Литорал хорих анги нь 5300 хоригдол хүлээн авах хүчин чадалтай ч одоогоор 8500 хоригдолтой байгаа гэнэ.

Эх сурвалж: bbc.com

Ковидын эсрэг үйлчлэх 2 төрлийн эм гарган авчээ
Ковидын эсрэг үйлчлэх 2 төрлийн эм гарган авчээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.