2020 оны гуравдугаар сарын эхээр Pfizer-ийн шинжлэх ухааны ахлах ажилтан дэлхий даяар тархаж буй өвчний талаар хэлэлцэхээр Цагаан ордонд дуудагдсан.
Микаэл Долстен нь тус компанид хожим алдар нэр, асар их баялгийг авчрах вакцины талаар яриагүй харин тэр тахалын эхний өдрүүдэд Ковид-19-ийн эсрэг эм үйлдвэрлэж өвчтөнүүдийг эмчлэх арга замыг хайн ажиллаж байгаагаа тайлбарласан.
"Бид ковидын эсрэг үйлчлэл бүхий эмийг гаргаж авсан" хэмээн ерөнхийлөгч Дональд Трампт мэдээлж байжээ. Тэгвэл бараг 20 сарын дараа Pfizer компани Sars-Cov-2 вирусын эсрэг тусгайлан бүтээсэн анхны вирусын эсрэг эмээ танилцууллаа.
Өндөр эрсдэлтэй өвчтөнүүд удахгүй гэрээсээ гаралгүйгээр эмчлэгдэх боломжтой хоёр шинэ эмтэй болно.
Паксловид нэртэй Пфайзер эм нь эмнэлэгт хэвтэх, нас барах эрсдлийг бараг 90 хувь, Merck/MSD болон Ridgeback Biotherapeutics-ийн боловсруулсан эм нь эмнэлэгт хэвтэх эрсдлийг хоёр дахин бууруулдгийг сүүлийн шатны туршилтууд харуулсан. Молнупиравир хэмээх Меркийн эм нь Их Британид анхны зөвшөөрлөө авчээ.
Вирусын эсрэг эм нь энэ өвлийн улиралд Ковид-19 өвчтөнүүдийн ачааллыг бууруулах хүсэлтэй эрүүл мэндийн байгууллагын чухал хэрэгсэл байх болно. Эмч нар өнөөг хүртэл үнэтэй, хэрэглэхэд хэцүү вирусын эсрэг ремдесивир ба эсрэгбиеийн эмчилгээ, эсвэл өвчний дараа дархлааны тогтолцооны хэт урвалыг дарах стероид зэрэг эмэнд найдаж байсан.
“Мерк”-ийн халдварт өвчин, вакцин хариуцсан дэд ерөнхийлөгч Дариа Хазуда "Хүмүүсийг эмнэлэгт хэвтүүлэхгүйгээр эмчлэх нь зүйтэй. Урьдчилан таамаглахын аргагүй өвчний гэнэтийн, огцом өсөлт нь эмнэлгүүд, эрүүл мэндийн ажилтнуудыг бүрэн ачаалалд оруулж байна" гэж тэр хэлэв.
Хөрөнгө оруулагчид вирусын эсрэг эм нь эдийн засгийг сэргээх үйл явцыг хурдасгана гэж найдаж байна.
Гэсэн ч энэ эмийн туршилт нь зөвхөн вакцинд хамрагдаагүй хүмүүст хийгдсэн бөгөөд улс орнуудын ихэнх нь вакцинд хамрагдсан байгаа тул эрсдэл багатай хэмээн үзэж байгаа ажээ. Нийлүүлэлт хязгаарлагдмал байх тул хэнийг нэн тэргүүнд тавих вэ гэсэн асуултууд гарч ирж, хөгжиж буй орнуудыг орхигдуулах вий хэмээн санаа зовниж байгаа аж. Зарим эрдэмтэд эмийн өвчтөнүүдэд үзүүлэх гаж нөлөө эсвэл вирусыг цаашид мутацид оруулах эсэх талаар санаа зовж байгаа ажээ.
Колумбын бизнесийн сургуулийн эрүүл мэнд, эм зүйн менежментийн профессор Карри Чан хэлэхдээ, томуугийн анхны шинж тэмдгүүд илэрсэний дараа Тамифлю эм уулгаж харьцуулахад тус эм нь "маш ирээдүйтэй" байсан гэжээ.
Хэн нэгэнд шинж тэмдэг илэрвэл анхан шатны тусламжын төвд очин шинжилгээ өгөөд 30 минутын дараа үр дүн гармагц жорын дагуу эмээ аван гэртээ харьж болох гэнэ.
Вирусын эсрэг эм бий болгох нь нэлээд төвөгтэй байдаг. Судлаачид өвчтөнд хор хөнөөл учруулахгүй вирусыг ялах арга замыг олохыг хичээх ёстой. Гэсэн хэдий ч вирус нь эмээс мултрахын тулд мутацид ордог тул вирусын эсрэг эмийг ихэвчлэн хослуулан хэрэглэдэг. Амьсгалын замын вирусын эсрэг эмийг судалдаг Ноттингемийн их сургуулийн профессор Кин-Чоу Чанг хэлэхдээ, эм бүтээх нь вакцин боловсруулахаас илүү "хэцүү" юм гэжээ.
Одоогийн байдлаар Гилеадын ремдесивир нь Эбола өвчнийг эмчлэхэд зориулагдсан эм нь Ковид-19-д хэрэглэдэг гол вирусын эсрэг эм байсаар байна.
Меркийн вирусын эсрэг молнупиравир нь ижил бүлгийн эм юм. Энэ нь вирусын алдааны тэсрэлт үүсгэж, вирусын үржих чадварыг алдагдуулдаг бөгөөд энэ нь тодорхой түвшинд хүрэхэд вирус ажиллаж, тархахаас сэргийлдэг байна.
Үүний эсрэгээр, Pfizer-ийн эм нь вирусын нөхөн үржихэд шаардлагатай ферментийг блоклодог гэнэ.
Зарим эрдэмтэд “Мерк”-ийн эмийн мутацид орох вий хэмээн санаа зовж байгаа ажээ. Хойд Каролинагийн Анагаах Ухааны Сургуулийн профессор Рональд Сванстром амьтад дээр хийсэн судалгаагаар энэ эм нь эсийн доторх ДНХ-ийн мутацийг хурдасгадаг болохыг харуулсан ба молнупиравир хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх боломжтой гэж мэдэгджээ.
"Энэ эмийг хэрэглэхдээ эрсдэлтэй хүмүүст хязгаарлагдах ёстой гэж би бодож байна. Үүнийг жирэмсэн эмэгтэйг эмчлэхэд хэзээ ч хэрэглэж болохгүй, мөн хүсээгүй гаж нөлөө байгаа эсэхийг мэдэхийн тулд эхний ээлжинд эмчлүүлсэн хүмүүсий удаан хугацаанд хяналтандаа байлгах" гэж Сванстром хэлэв.
Гэвч Мерк болзошгүй эрсдлийг ойлгохын тулд аюулгүй байдлын маш өргөн хүрээнд хийсэн гэж Хакуда хэлэв.
Хэдийгээр өвчтөнд эрсдэлгүй байж болох ч эмээс үүссэн мутаци нь илүү аюултай хувилбар болж хувирвал бид бүгд асуудалд орох болно гэж вирус судлаач Уильям Хаселтин анхааруулав.
Вирусын эсрэг эмийг өвчтөнд эрт өгөх тусам илүү сайн үр дүнтэй гэнэ. Pfizer-ийн туршилтанд өвчтөнүүдэд шинж тэмдэг илэрснээс хойш тав хоногийн дотор эхний эмийг уулгасан ч энэ хугацаанд үр нөлөө нь хэр хурдан буурах эсэх нь тодорхойгүй хэвээр байна. Олон эрдэмтэд эхний 48 цаг маш чухал гэж үзэж байгаа аж.
Мерк 2021 оны эцэс гэхэд 10 сая курс эмчилгээ хийх эм үйлдвэрлэлээс гаргахаар төлөвлөж байгаа бол Pfizer оны эцэс гэхэд 180 000, 2022 онд 50 сая курс эмчилгээний эм үйлдвэрлэхээ төлөвлөж байна.
Хоёр эмийг вакцинд хамрагдаагүй хүмүүст туршиж үзсэн тул вакцин хийлгэсэн хүмүүст эмийн нөлөө нь хамаагүй бага байж магадгүй. Roche болон Atea Pharmaceuticals-ийн боловсруулсан өөр нэг вирусын эсрэг эм нь вакцинжуулсан болон вакцинд хамрагдаагүй холимог бүлэгт судалгаа хийхэд оролцогчдын вирусын ачааллыг плацебооос илүү бууруулж чадаагүй юм.
Pfizer вакцин хийлгэсэн хүмүүсийн эмчилгээг судалж байгаа боловч үр дүнг хараахан нийтлэгдээгүй байна.
Ливерпүүлийн их сургуулийн фармакологийн ахлах судлаач Эндрю Хилл хэлэхдээ "Хэрэв Паксловид вакцин хийлгэсэн өвчтөнүүдэд ашиг тусаа өгөхгүй бол энэ нь Паксловидын их хэмжээний хангамжийн хэрэгцээ багасаж магадгүй бөгөөд өндөр үнэтэй болох магадлалтай юм" гэв.
Шинжээчдийн таамаглаж байгаагаар тус компаниуд эмээ нэг курс эмчилгээний үнээр буюу 700 орчим доллараар үнэлэх байх гэнэ. Иллинойс мужийн Келлогийн менежментийн сургуулийн эрүүл мэндийн салбарын профессор Крейг Гартвейт хэлэхдээ, энэ нь өндөр өртөгтэй эмнэлэгт хэвтэх явдлыг бууруулах "нэлээн шударга үнэ" мэт харагдаж байгаа ч вакцин хийлгэсэн хүмүүст "үйлчилнэ" гэдэгт итгэлтэй биш байгаа ажээ.
Нэг тун нь 4-25 долларын үнэтэй вакцин хамаагүй хямд байх байсан ч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчид эмийг вакцинд хамрагдаагүй хүмүүст тустай юм.
Хөгжингүй орнуудад вирусын эсрэг эмийг нийлүүлэх гэж яарч байгаа нь дэлхийн бусад улс орнуудад “хаягдалаа өгөх” гэж байсан Ковид-19 вакцины анхны гэрээг санагдуулж байна.
АНУ Мерк эмийн 3,1 сая орчим курсэд 2,2 тэрбум доллар зарцуулахаар тохиролцсон бөгөөд Их Британи Мерк, Пфайзер хоёрын хооронд бараг 750,000 курс эм үйлдюэрлэх гэрээнд гарын үсэг зурав. Япон, Австрали, Өмнөд Солонгос зэрэг улсууд мөн гэрээ хэлцэл оролцсон байна.
Эх сурвалж: ft.com