“УИХ-ын гишүүд хууль батлах гэхээс илүү хуулийн хэрэгжилтэд анхаардаг байх хэрэгтэй“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“УИХ-ын гишүүд хууль батлах гэхээс илүү хуулийн хэрэгжилтэд анхаардаг байх хэрэгтэй“

ErenNews.MN

/2021.11.12/ Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 15 гишүүн 2021.07.02-ны өдөр тус хуулийн төслийг өргөн мэдүүлсэн.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Сүүлийн 30 жилд төлөвлөлтийн соёл гэдэг зүйлийг мартсан. Төлөвлөгөөгөө тайлагнадаггүй. Төсөв, төлөвлөгөө хоёроо хооронд нь уялдуулдаг байх хэрэгтэй. Тиймээс урт, дунд, богино хугацааны төлөвлөгөө боловсруулдаг байхаар энэхүү хууль оруулж ирсэн.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Асуудал, зөрчлийг заавал гомдлоор тодорхойлдог. Гомдол гараагүй бол асуудалгүй гэсэн хайрцагласан сэтгэхүйтэй хандлага орон нутагт их байна. Асуудал ярих гэхээр гомдол гараагүй гэдэг хариугаар ам тагладаг. Гомдол гаргасан байлаа ч төр нь шаардлагын хэмжээнд хүртэл шийдвэрлэдэггүй орхидог, хариуцлага тооцдоггүй асуудал байна. Мөн үгсэн хуувилдаж ашиг сонирхлын бүлэг үүсгэн төрийн ажилд хандаж дарга цэргээр яриулан замхруулдаг асуудал ч байна.

Бидний хамгийн ихээр хяналт тавих шаардлагатай хууль бол төсвийн хууль. Үндэсний аудитын газраас зөвлөмж гаргадаг хэдий ч зөвлөмжийг хэрэгжүүлдэг тогтолцоогүй байхгүй маш олон жил боллоо. УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд энэ асуудал тусгагдсан уу гэж асуулаа.

Үүний хариуд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Хуулийг биелүүлдэг гол нөхцөл нь хяналт шалгалт. Үүний дараа өмнө гаргасан шийдвэрээ засаж сайжруулдаг. Хариуцлагын асуудлуудыг хуульд дагалдуулж хийсэн. Тухайлбал, гишүүдийн асуулгын хариуны хугацааг хожимдуулбал хариуцлага хүлээлгэхээс эхлээд бүх түвшинд хариуцлага тооцдог байхаар энэ хуульд тусгасан. Хуулиа биелүүлэхийг шаардаж, хяналт тавина. Бүр болохгүй бол албадна. Хуулиа биелүүлэхгүй байгаа хүмүүст хариуцлага тооцож, албан тушаалаас нь огцруулна. Энэ хууль батлаглсанаар УИХ-ын гишүүд хууль батлах гэхээс илүү хуулийн хэрэгжилтэд түлхүү анхаардаг болно гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Мэдээлэл тайланг сонсоод өнгөрдөг байсан бол одоо шийдэл гаргадаг болно. Тухайн тайланг сонсоод хууль, бодлогын хүрээнд хэрхэн сайжруулж болохоор байна гэдэгт анхаарна. Тиймээс УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулиар үнэлдэг, дүгнэдэг, хянадаг тогтолцоог бий болгоно. Төлөвлөдөг тайлагнадаг тогтолцоог энэхүү хуулиар бий болгохыг зорьж байна.

Хууль зүйн доктор О.Мөнхсайхан: Өмнө нь холбогдох байгууллагуудын тайланг сонсоод орхидог байсан бол энэ хууль батлагдсанаар хууль тогтоомжын биелэлт, учир шалтгаан, гарц шийдэл юу вэ гэдгийг нарийн хэлэлцэх боломжыг олгож байгаа юм. Тайлан мэдээллийг сонсох ажиллагаа маш ховор хийгдэж байсан.

Ази гаралтай Олимпийн алтан медальт тамирчин арьс өнгөөр ялгаварлагчдын дайралтад өртжээ
Ази гаралтай Олимпийн алтан медальт тамирчин арьс өнгөөр ялгаварлагчдын дайралтад өртжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.