Ази гаралтай Олимпийн алтан медальт тамирчин арьс өнгөөр ялгаварлагчдын дайралтад өртжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ази гаралтай Олимпийн алтан медальт тамирчин арьс өнгөөр ялгаварлагчдын дайралтад өртжээ

/2021.11.12/ Америкийн гимнастикч, Токиогийн Олимпийн алтан медальт, Олимпод оролцсон анхны Хонг-Америк гаралтай тамирчин Суни Ли Лос-Анжелес хотод "Ододтой бүжиглэе" /Dancing with the stars/ шоунд оролцож байхдаа арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхагчдын дайралтад өртөж байсан талаараа хэллээ.

Ли Ази гаралтай хэдэн найзуудтайгаа шөнөжин зугаалсны дараа унаа хүлээж байжээ. Тэр үеэр хажуугаар нь нэг машин өнгөрч, дотор нь байсан хүмүүс "Чинг Чонг" гэх мэт арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхсан үг хэллэгээр хашгирч, охидыг "Ирсэн газар руугаа сурсан дуугаа дуулаад яв" гэх утга бүхий үгсийг уцаарлангуй хэлжээ.
Мөн машинд явсан иргэдийн нэг нь зөрж өнгөрөхдөө нулимс асгаруулагч бодис цацсан гэж Ли хэлэв.
Энэ хэрэг аравдугаар сард болжээ.


Тамирчин Ли:

- "Би маш их ууртай байсан, гэхдээ тэд холдсон тул яаж ч чадаагүй. Мөн би чамгүй нэр хүндтэй учраас асуудалд холбогдохыг хүсээгүй тул үнэхээр хэцүү байна. Би зүгээр л ийм зүйл хийхийг нь зөвшөөрчихсөн."


Америк улсад амьдардаг Ази хүмүүст халдах халдлага ковид-19 цар тахлын үеэр эрс нэмэгджээ. Ази гаралтай америкчуудын эсрэг арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхсан хэрэг энэ оны хагас жилийн байдлаар ойролцоогоор 4533 бүртгэгдсэн гэж мэдэгджээ.
2020 оны гуравдугаар сарын 19-өөс 2021 оны зургадугаар сарын 30 хүртэл "Ази гаралтай Америк хүмүүсийн үзэн ядалтыг зогсооё" эвсэлд 9000 гаруй зөрчлийн талаар мэдээлжээ.

Эх сурвалж: CNN

Г.Занданшатар: Төрийн бүх шатны байгууллагууд ХЭМНЭЛТИЙН ГОРИМООР ажиллана
Г.Занданшатар: Төрийн бүх шатны байгууллагууд ХЭМНЭЛТИЙН ГОРИМООР ажиллана
 
Монголоос ахин нэг Ёкозүно төрөх үү...
Монголоос ахин нэг Ёкозүно төрөх үү...
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.