Эрээн хотод хөл хорио хэвээр үйлчилж дэлгүүрүүд ажиллахгүй хэвээр байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрээн хотод хөл хорио хэвээр үйлчилж дэлгүүрүүд ажиллахгүй хэвээр байна

China's Inner Mongolia reports 15 confirmed COVID-19 cases - Xinhua

/2021.11.11/: Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабаас тус хотын 6 хороолол, хатуу хөл хориотой байсан 84 бүсийн хяналтын дэглэмийг 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн сулруулж байгаагаа зарлажээ.

Дэглэм суларснаар эдгээр дүүрэг, бүсийн иргэд гэрээсээ гарах, тухайн дүүрэг, бүсийн нутаг дэвсгэрт зорчих боломжтой болсон байна. Эдгээр бүсэд хатуу хөл хорионы дэглэм үйлчилж байх хугацаанд иргэд гэрээсээ гарах боломжгүй байсан тул тэдний хоол хүнсийг гэрийн үүдэнд нь хүргэж өгдөг байсан аж.

Эдүгээ Эрээн хотын хэмжээнд хөл хорионы дэглэм хэвээр үйлчилж, дэлгүүр үйлчилгээний газрууд хаалттай хэвээр байна.

Эрээн хотод Ковид 19-ийн тохиолдол дахин бүртгэгдэхгүй бол 14 хоногийн дараа хотын хөдөлгөөнийг бүрэн нээхээр төлөвлөж байгаа, үүний дараагаар Эрээн боомтын авто замын үйл ажиллагааг сэргээнэ гэсэн мэдээлэл байна.

Цэргийн төв эмнэлгээр овоглогдсон марк мэндэллээ
Цэргийн төв эмнэлгээр овоглогдсон марк мэндэллээ
 
НҮБ-ын хүн амын сантай энэ онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар санал солилцлоо
НҮБ-ын хүн амын сантай энэ онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар санал солилцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.