Э.Содномпилжээ: Монгол Улс, монгол хүн гэж ямар байдгийг харуулахын тулд илүү хичээнэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Содномпилжээ: Монгол Улс, монгол хүн гэж ямар байдгийг харуулахын тулд илүү хичээнэ

/2021.11.11/ Токиогийн паралимпын наадмаас алтан медаль хүртсэн Э.Содномпилжээ хөдөлмөрийн баатар цол хүртсэн сэтгэгдлээ хуваалцлаа.

Тэрбээр, "Төрийн өндөр дээд шагналыг хүртсэндээ их баяртай байна. Маш их үүрэг хариулага хүлээлгэж байна гэж ойлгож байна. Монголын ард түмнийхээ итгэлийг алдахгүй. Монгол Улс, монгол хүн гэж ямар байдаг вэ гэдгийг харуулахын тулд дараагийн тэмцээнүүддээ илүү их хичээж оролцох болно.

Арваннэгдүгээр сарын 25-нд болох Гүрж улсад болох дэлхийн аваргын тэмцээнд явахаар бэлтгэлээ хангаж байна. Энэ тэмцээнд амжилттай оролцож, дэлхийн рекордоо эвдэхийн тулд хичээх болно" гэлээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд гавьяатуудад хүндэтгэл үзүүллээ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд гавьяатуудад хүндэтгэл үзүүллээ
 
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлахыг дэмжсэнгүй
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлахыг дэмжсэнгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.