/2021.11.11/: Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын ахмад зүтгэлтнүүдийг төрийн дээд одон медалиар шагналаа.
Монгол Улсын гавьяат багш цолоор:
Төв аймгийн Эрдэнэ сумын Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирал асан Ц.Батаа
Өмнөговь аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирал асан Ж.Нямсан
Монгол Улсын гавьяат эдийн засагч цолоор:
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны Ажлын албаны дарга асан Д.Бямбаа шагнуулсан бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа гавьяатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.