АНУ, Мексик, Канадын удирдагчид таван жилийн дараа дээд хэмжээний уулзалт хийх гэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ, Мексик, Канадын удирдагчид таван жилийн дараа дээд хэмжээний уулзалт хийх гэж байна

Flags of the U.S., Canada and Mexico fly next to each other in Detroit, Michigan, U.S. August 29, 2018.  REUTERS/Rebecca Cook/File Photo

/2021.11.11/: АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопез Обрадор, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо нар 11-р сарын 18-нд Вашингтон хотод биечлэн анхны уулзалтаа хийнэ гэж Мексикийн Гадаад хэргийн сайд лхагва гарагт мэдэгдэв.

Гурван улсын сүүлийн таван жилийн хугацаанд хийгдэх дээд хэмжээний уулзалт болох уг уулзалтаар COVID-19 цар тахал болон Хойд Америкийн нийлүүлэлтийн сүлжээний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ гэж Гадаад хэргийн сайд Марсело Эбрард мэдэгдэв.

Мексик улс мөн Мексикийн өмнөд хэсэг болон Төв Америкийн эдийн засгийн хөгжилд анхаарлаа хандуулах болно гэж Эбрард Лопез Обрадорын хамт засгийн газрын ээлжит хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.

Мексикийн мэдэгдлийг мягмар гарагт Ройтерс агентлаги мэдээлсэн ба уулзалт 11 дүгээр сарын 18-нд хийхээр төлөвлөж байгааг баталжээ.

Ken Salazar: Why I'm not running for Colorado governor in 2018

Мексикт суугаа АНУ-ын Элчин сайд Кен Салазар цахилгаан эрчим хүчний зах зээлийг шинэчлэх, Мексикийн хууль тогтоомжийн санаачилгад АНУ болон хувийн хэвшлийн компаниудын илэрхийлсэн асуудлыг шийдвэрлэж чадна гэж найдаж байгаагаа мэдэгдээд байна.

Лопез Обрадорын дэмжсэн Конгресст байгаа хуулийн төсөл нь Мексикийн төрийн өмчит эрчим хүчний компаниудад хувийн фирмүүдээс давуу эрх олгохыг зорьж байгаа бөгөөд зүүний үзэлтэй ерөнхийлөгчөөс Вашингтонд энэ асуудлыг хөндөх эсэхийг хэвлэлийн бага хурал дээр асуув.

Mexico's AMLO proposes global anti-poverty plan in UN speech | Andres  Manuel Lopez Obrador News | Al Jazeera

Лопез Обрадор хэлэхдээ, энэ асуудал хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй ч хэрэв энэ асуудал яригдаж ирвэл Мексик улс хэрэглэгчид үнийн өсөлтөд өртөхгүй байхын тулд арга хэмжээ авч байгааг Байденд тайлбарлах болно гэжээ.

Мексикийн өмнөх засгийн газар цахилгаан эрчим хүчний зах зээлийг хэрэглэгчид болон Мексикийн муж улсуудын зардлыг ашиглан хувийн хөрөнгөндөө оруулж залилсан гэж ерөнхийлөгч үзэж байгаа ажээ.

Лопез Обрадор удирдагчдын гурван талт уулзалтад оролцохоос гадна Вашингтонд Байден, Трюдо нартай хоёр талын хэлэлцээ хийнэ гэж Эбрард хэлэв.

Удирдагчид 2005 онд албан бусаар Гурван Амиго /найз/ -гийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж эхэлсэн бөгөөд 2016 он хүртэл олон жил уулзсан. 2017 оны нэгдүгээр сард АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп албан тушаалдаа орсноор энэ уулзалт тасалдсан байна.

Эдгээр улсууд АНУ-Мексик-Канад (USMCA) чөлөөт худалдааны хэлэлцээрээр холбогддог бөгөөд жил бүр Хойд Америкийн 1.5 их наяд долларын худалдааг зохицуулдаг ажээ.

Эх сурвалж: reuters.com

М.Уранцэцэг, Э.Содномпилжээ нарт Хөдөлмөрийн баатар цол олголоо
М.Уранцэцэг, Э.Содномпилжээ нарт Хөдөлмөрийн баатар цол олголоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.