/2021.11.11/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна.
"Токио-2020" олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн жүдо бөхийн тамирчин М.Уранцэцэг, Токиогийн паралимпийн наадмаас алтан медаль хүртсэн Э.Содномпилжээ нарт Хөдөлмөрийн баатар цол олголоо.
Мөн Токиогийн олимпод амжилттай оролцож хүрэл медаль хүртсэн Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарыг Сүхбаатарын одонгоор шагналаа.