С.Моллай Төрийн дээд Сүхбаатарын одонгоор шагнууллаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Моллай Төрийн дээд Сүхбаатарын одонгоор шагнууллаа

/2021.11.11/ Спортын салбарынханд төрийн дээд одон медаль гардуулж байна. Долдугаар сарын 24-нд Токиогийн олимпийн наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцсон тамирчин Сайед Моллай мөнгөн медаль хүртсэн тул өнөөдөр Төрийн дээд одон, Сүхбаатарын одонгоор шагнууллаа.
Түүний гаргаж байсан амжилтаас дурдвал:
Олимпийн медаль
  • 2021 оны Токиогийн зуны олимпоос мөнгөн медаль
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
  • 2017 оны хүрэл, 2018 оны ДАШТ-ээс алтан медаль
  • 2018 оны Азийн наадмаас мөнгөн медаль
Азийн аварга шалгаруулах тэмцээн
  • 2015, 2016 онд тус бүр хүрэл,
  • 2017 онд мөнгөн медаль хүртжээ.
Нийт 3 алт, 5 мөнгө, 15 хүрэл медаль хүртэж, 34 шагналт байранд шалгарсан тамирчин юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Цаашид олон тэмцээн уралдаан, олимпийн наадам хүлээж байгааг онцлон тэмдэглэн ажлын амжилт хүсье.

Боловсролын салбарынханд төрийн одон, медаль гардууллаа
Боловсролын салбарынханд төрийн одон, медаль гардууллаа
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.