Дулааны шугамын худагт унаж түлэгдсэн иргэнийг гаргажээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дулааны шугамын худагт унаж түлэгдсэн иргэнийг гаргажээ

/2021.11.11/: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Баянбүрдийн тойргийн баруун талд дулааны шугамын худагт түлэгдсэн хүн гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 11.10-ны өдрийн 21:40 цагт нийслэлийн онцгой байдлын алба хүлээн авчээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 5 км замыг туулан 21:49 цагт очиход гэрийн хаяг тодорхойгүй иргэн С /37 настай, эрэгтэй/-гийн нуруу түлэгдсэн байдалтай, дулааны шугамын худаг /3 м гүн/-т унасан байсныг 15 минут ажиллаж гарган НЯТТ-ийн эмч, Чингэлтэй дүүргийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ

ОХУ-аас БНХАУ руу хий нийлүүлэх хоолой барих төсөл 2024 оноос эхлэх төлөвтэй
ОХУ-аас БНХАУ руу хий нийлүүлэх хоолой барих төсөл 2024 оноос эхлэх төлөвтэй
 
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг цахимд байршууллаа
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг цахимд байршууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.