/2021.11.10/ М.Тулгат даргатай Ардчилсан намын гишүүд энэ сарын 5-ны өдөр болсон тус намын "Онц Их Хурал"-ын талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Хурлаас хоёр өдрийн өмнө бидний зүгээс оролцохгүй гэсэн байр сууриа илэрхийлсэн. Өнөөдрийн үүсээд буй нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд дүрэм журмын дагуу, нухацтай хандах хэрэгтэй. Ардчилсан нам үндсэн дүрэмтэй. Их хурал зарлах, төлөөлөгч бүрдүүлэх зүйлийг тусгасан. Харин Онц Их Хурал зарлана гэж дүрэмд заагаагүй. Үгээ хэлж, үзэл санаагаа илэрхийлж байгаа хүмүүсийн саналыг сонсохгүйгээр энэ хурлыг зохион байгуулсан.
Ардчилсан намын үнэт зүйл рүү нулимдаг, үүний эсрэг байдаг хүмүүсийг манай намд оруулж ирж, УИХ-д суудал авах гэсэн зорилготой болсон. Үүнээс болоод АН анхных нь үзэл баримтлал, жанжин шугам нь ойлгомжгүй, булингартай, хогийн сав шиг нам болчихсон.
Гэхдээ Ардчилсан нам эв эеэ олно гэдэгт найдаж байна. Сая дарга, цэргээ сонгоцгоосон намын нөхдүүддээ хандаж хэлэхэд, Улс төрийн хувьд Ардчилсан нам үзэл санаа, бодлого, мөрийн хөтөлбөр дээрээ нэгдэх ёстой. Тиймээс бодлого судалгааны төв байгуулах, АН-ын үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах асуудал дээр хамтран ажиллах боломжтой гэдгийг хэлмээр байна" гэв.