Энхийг сахиулагчдын үйл ажиллагаа, орчин нөхцөлтэй танилцлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энхийг сахиулагчдын үйл ажиллагаа, орчин нөхцөлтэй танилцлаа

May be an image of 4 people, outdoors and text that says 'MONBATT LINMISS'

/2021.11.10/: БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багуудын ээлж солих ажиллагааг амжилттай зохион байгуулж байна.

Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын тушаалаар ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэгээр ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн БНӨСУ-ыг зорьж, цэргийн багуудын ээлжийг хүлээлцүүлэх, ажиллагааны газар оронд цэргийн багийн үүрэг гүйцэтгэлт, үйл ажиллагаатай танилцах, харилцан ажиллагааг зохион байгуулах зорилгоор аравдугаар сарын 27-ны өдрөөс 11 дүгээр сарын 6-ны өдрүүдэд тус улсад ажилласан юм.

Тэд Юнити секторын ерөнхий зохицуулагч хатагтай Хироко Хирохара болон Юнити секторын командлагч, бригадын генерал ДМ Шамим Камал нартай уулзалт зохион байгуулсан ажээ.

Энэхүү уулзалтын үеэр хатагтай Хироко Хирохара хэлсэн үгэндээ “Юнити мужийн хариуцлагын бүсэд цагийн байдлын ямар ч нөхцөлд энх тайван, тогтвортой байдлыг хангахад Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн удирдлага, бие бүрэлдэхүүний оруулсан хувь нэмэр, хүчин чармайлт хэмжээлшгүй их төдийгүй монгол цэрэг мэргэжлийн ур чадвар, үүрэг гүйцэтгэлтээрээ хамгийн шилдэг нь байсаар ирсэн” хэмээн онцолсны зэрэгцээ манай улсын Засгийн газар, Зэвсэгт хүчний удирдлагад талархсанаа илэрхийлжээ.

May be an image of 3 people, people standing and text that says 'CONFER'

Түүнчлэн ажлын хэсгийнхэн цэргийн багийн хариуцлагын бүс дэх “Хубилай”, “Арвай”, “Дельта”, “Эко” баазуудын үйл ажиллагаа, цэргийн алба хаагчдын үүрэг гүйцэтгэлт, ажиллаж, амьдарч буй орчин нөхцөл, зэвсэглэл, техниктэй танилцаж, бие бүрэлдэхүүнд холбогдох үүрэг, чиглэл өгчээ.

Эх сурвалж: БХЯ

Онц их хурлаар сонгогдсон АН-ын удирдлагууд УДШ-д бүртгүүлэхээр өглөө
Онц их хурлаар сонгогдсон АН-ын удирдлагууд УДШ-д бүртгүүлэхээр өглөө
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.