Онц их хурлаар сонгогдсон АН-ын удирдлагууд УДШ-д бүртгүүлэхээр өглөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Онц их хурлаар сонгогдсон АН-ын удирдлагууд УДШ-д бүртгүүлэхээр өглөө

/2021.11.10/: Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүдийн 72 хувь нь санаачлан Онц их хурлаа хийсэн.

Энэхүү хурлаар Ардчилсан намын нийт 1258 төлөөлөгч оролцсон бөгөөд бүх талын оролцоогоо баталгаажуулсан.

Онц их хурал нь Улсын дээд шүүхийн шаардлагыг бүрэн хангасан гэж мэдэгдлээ. Харин М.Тулгат даргатай АН-ынхан 11-р сарын 5-ны өдөр С.Зоригийн хөшөөний өмнө Эвлэрлийн хурал зохион байгуулахаар тохирсон байсан гэж мэдэгдээд байна.

Тус намын дүрмээр Үндэсний Бодлогын Хорооны хурлыг 50-иас дээш хувийн оролцоотойгоор Их хурал зарлах эрх нээгддэг байна. УИХ дах АН-ын бүлгийн хувьд 100 хувь онц их хуралд оролцсоноо мэдэгдээд байна. Улсын дээд шүүхэд тэдний 38 боть 4100 хуудас материалыг дөнгөж сая бүртгүүлэхээр хүлээлгэн өглөө.Улсын дээд шүүх материал хүлээн авсанаас 21 хоногийн дараа асуудлыг шийдвэрлэх шүүх хурлыг зарлан хуралдуулах юм.

Тэд мөн М.Тулгат даргыг намын дэд даргаар ажиллах хүсэлт хүргүүлсэн гэлээ.

Гадаадын иргэнд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно
Гадаадын иргэнд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.