ТикТок-ийн ачаар гаж донтны гараас мултарч чаджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТикТок-ийн ачаар гаж донтны гараас мултарч чаджээ

Viral TikTok Hand Gestures for Domestic Abuse Saves Teen in Kentucky

/2021.11.09/: "АНУ-д сураггүй алга болсон 16 настай охин ойролцоох машины жолоочид өмнө нь TikTok дээр харж байсан дохио зангаа үзүүлж, гаж донтон, хүүхдийн хулгайчийн гараас мултарсан байна" хэмээн Fox 8 News мэдээлэв.

Хулгайлагчийн машины хажуугийн машины зорчигчид охин гэр бүлийн хүчирхийлэл болон бусад асуудал гарсан тохиолдолд үзүүлдэг олон улсын дохиог, дохио зангааг харуулж, анхаарлыг нь татжээ. Охин түүн рүү гарын алгаа харуулаад эрхий хуруугаа бусад хуруунуудаараа атгаж харуулжээ. Тэр түүний дохио зангааг ойлгоод тэр даруй цагдаа дуудсан байна.

Дуудлагын дагуу хууль сахиулагчид хурдны зам дээр явж байсан машиныг зогсоож, 61 настай эрэгтэйг саатуулжээ. Арын суудалд тэрээр хулгайлагдсан насанд хүрээгүй охиныг авч явсан байна. Тухайн эрийн утаснаас түүний сексийн зургууд олджээ. Хохирогч охин хулгайчтай хамт хэд хэдэн мужаар явсан гэж мэдүүлжээ.

Missing girl rescued after using TikTok hand gestures to signal for help |  WFLA

TikTok програмын (Douyin) хятад хувилбарын эзэд 14-өөс доош насны хүүхдэд зориулсан контентыг үзэх хугацааг хязгаарласан хэмээн өмнө нь мэдэгдэж байсан. Одоо энэ насны хэрэглэгчид өглөөний 6 цагаас оройн 22 цаг хүртэл хүссэн үедээ өдөрт ердөө 40 минут л алдартай программыг ашиглах боломжтой болсон юм. Үлдсэн хугацаанд платформ ашиглах боломжгүй билээ.

Эх сурвалж: lenta.ru

ЭМЧ: Нярайн тархины хүчилтөрөгчийн дутагдал
ЭМЧ: Нярайн тархины хүчилтөрөгчийн дутагдал
 
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр “Google” компанитай хамтран ажиллана
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр “Google” компанитай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.