ЭМЧ: Нярайн тархины хүчилтөрөгчийн дутагдал
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЧ: Нярайн тархины хүчилтөрөгчийн дутагдал

I tracked everything my baby did until nothing made sense any more | WIRED  UK

/2022.12.23/: Ураг болон нярайд хүчилтөрөгчийн хурц болон архаг дутмагшил янз бүрийн шалтгааны улмаас үүсч улмаар бие махбодид нүүрс-хүчлийн хий, бодисын солилцооны дутуу исэлдсэн бүтээгдэхүүн илүүдлээр хуримтлагдан ураг, нярайн уураг тархийг гэмтээснээс үүдэн гарах төв мэдрэлийн тогтолцооны эмгэг өөрчлөлтийг хүчилтөрөгч-цус дуталт тархины эмгэгшил гэнэ.

Эрсдэлт хүчин зүйл:

ургийн хөгжлийн үе:

  • жирэмсний хожуу үеийн гестоз
  • эхийн нас / 18-аас доош, 35-аас дээш/
  • эх жирэмсэн үедээ ямар нэг халдвараар өвчилсөн
  • эхийн архаг хууч өвчин
  • эхийн ажлын нөхцөл хортой
  • үр хөврөлд нөлөөлөх эм хэрэглэсэн
  • бага жинтэй /2500 гр-аас доош / төрсөн
  • дутуу төрсөн /тээлтийн нас 37 долоо хоногоос доош /
  • дутуу төрөхийг завдсан

төрөлтийн үе:

  • түргэн төрсөн
  • төрөх хүчний сулрал
  • бүтэлт
  • төрөх үеийн тархины гэмтэл
  • төрсний дараах үе:
  • тархины цус харвалт
  • цөмийн шарлалт
  • мэдрэл халдвар

Эдгээр хүчин зүйлсээс шалтгаалж тархины хүчилтөрөгчийн дутагдалд орох боломжтой байдаг.

Монголын Хүрээг “Хятадын нэг хошуу“ хэмээн тэмдэглэжээ
Монголын Хүрээг “Хятадын нэг хошуу“ хэмээн тэмдэглэжээ
 
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлахыг дэмжсэнгүй
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлахыг дэмжсэнгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.