Монголын Хүрээг “Хятадын нэг хошуу“ хэмээн тэмдэглэжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын Хүрээг “Хятадын нэг хошуу“ хэмээн тэмдэглэжээ

/2021.11.9/ Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнг удирдаж байхдаа С.Чулуун нь Хятадын талд монголын түүхийн ховор баримтуудыг хүлээлгэн өгөх гэрээнд 2012 онд гарын үсэг зурсан байдаг.

Гэрээний дагуу Үндэсний архивын газраас 1725-1911 оныг хамарсан нийт 640 мянган хуудас баримтыг Хятадын талд хуулбарлан өгчээ.

Энэ үйл явдлыг С.Чулуун "Ингээд хуулбарлаад өгч л байдаг. Энэ бол олон улсад байдаг асуудал" хэмээн тайлбарлаж байсан. Гэтэл энэ хэргийн улбаатай зарим сөрөг үр дагаврууд гарч эхэлсэн байна.

Тухайлбал, АНУ-ын Конгрессын номын сангийн Хятадын орон нутгийн түүх гэсэн хэсэгт дээрх 640 мянган хуудас материалаас бүрдсэн номыг байрлуулжээ. Ийнхүү байрлуулахдаа Монголын Хүрээг "Хятадын Хүрээ нэртэй хошуу" хэмээн тайлбарласан байна.

Бид энэ талаар Конгрессын номын сангийн ажилтнаас тодруулахад "Үнэн, тэгж тэмдэглэсэн байна лээ" гэж хариулсан юм.

Хууль зүйн сайд Х.Нямбаатар "Энэ асуудал дээр Эрүүгийн хуулийн дагуу хэрэг үүсгэн, холбогдох албан тушаалтныг яллагдагчаар татсан" гэж мэдээлэв.

Ийнхүү түүхийн сурвалжаа хятад өгсний сөрөг үр дагаврууд ихийг бий болгож эхлэх нь.

Багшийн хос хэлний боловсролыг сайжруулах ажлыг тасралтгүй зохион байгуулна
Багшийн хос хэлний боловсролыг сайжруулах ажлыг тасралтгүй зохион байгуулна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.