Талибанчууд гадаадын мөнгөн дэвсгэрт гүйлгээнд ашиглахыг хатуу хориглолоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Талибанчууд гадаадын мөнгөн дэвсгэрт гүйлгээнд ашиглахыг хатуу хориглолоо

/2021.11.9/ Афганистаны төрийн эрхийг гартаа авсан Талибанчууд гүйлгээнд гадаадын мөнгөн дэвсгэрт ашиглахыг хатуу хориглолоо.

"Улс орны эдийн засгийн болон үндэсний эрх ашгийн төлөө Афган иргэн бүр гүйлгээ хийх болгондоо дотоодын мөнгөн дэвсгэртээ л ашиглах ёстой" гэж Талибанчууд мэдээлэв.

Афганистаны зах, худалдааны төвүүдэд америк доллар хэрэглэх нь түгээмэл байсан юм. Зөвхөн Афганистан гэлтгүй хөрш Пакистанд ч доллараар гүйлгээ хийх нь элбэг.

Талибаны албан ёсны хэвлэлийн төлөөлөгч Забихулла Мужахид "Лалын Эмират улсын бүх иргэд, дэлгүүрийн худалдагч, худалдаачид, бизнес эрхлэгчид болон олон нийтэд цаашид бүх гүйлгээгээ Афганистаны валютаар хийж, гадаад валют ашиглахаас хатуу татгалзахыг захиж байна" хэмээн мэдээлсэн юм.

Афганистаны төрийн эрхийг талибууд булаан авснаас хойш хилийн чанад дахь тус улсын олон тэрбумын хөрөнгийг Америк, Европын улсуудад царцаасан юм. Мөн олон тооны тусламжууд зогсов. Ийнхүү тус улсын эдийн засаг энэ онд хамгийн багадаа 30 хувиар буурахад хүрч, эдийн засгийн том цохилтыг амсаад байгаа юм. Одоо тус улс хүмүүнлэгийн хямралд орж олон мянган хүүхэд өлсгөлөнгөөр амиа алдахад хүрээд байна.

Эх сурвалж: BBC

“Жендэр ба хөгжил-2021” үндэсний чуулган эхэллээ
“Жендэр ба хөгжил-2021” үндэсний чуулган эхэллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.