СпутникV вакцинтай хүмүүс АНУ-ын хилээр нэвтрэх боломжгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СпутникV вакцинтай хүмүүс АНУ-ын хилээр нэвтрэх боломжгүй

/2021.11.8/ АНУ даваа гарагаас эхлэн хилээ нээлээ. Удтал буюу 20 сар гаруй хугацаанд хаалттай байсан тус улс бүрэн вакцинд хамрагдсан улс орны иргэдийн өмнө ийнхүү хаалгаа нээжээ.

Хэдийгээр хилээ нээсэн ч ковидын үеийн зарим шаардлагатай дүрэм журмуудыг даган мөрдөх болно. Жишээ нь, Хавай, Иллинойз, Нью Мексико, Нивада, Оригон, Вашингтонд очих бол дотор орчинд байхдаа заавал маск зүүх ёстой.

Нью-Йорк, Сан Франциско зэрэг хотуудад ресторан зэрэг олон нийтийн газарт танаас вакцинд хамрагдсан бичгээ харуулахыг шаардах болно.

Олон улсын зорчигчдын хувьд вакцины бүрэн тунд хамрагдсан байхыг бүх хүнээс шаардах болно. Гэхдээ 18-аас доош настнууд буюу хүүхдүүдэд энэ шаардлагыг тавихгүй.

Вакцины хувьд ДЭМБ зөвшөөрч, бүртгэсэн вакцинуудад хамрагдсан байхыг зөвхөн хүчинтэйд тооцно. Тухайлбал, Пфайзер, Модерна, АстраЗенека, Коваксин, Синофарм, Синовак.

Харин бусад вакцины хувьд энэ нь боломжгүй юм. Жишээ нь, хэрэв та Спутник вакцины бүрэн тунд хамрагдсан бол АНУ-ын хил нэвтрэх боломжгүй. Учир нь ДЭМБ энэ вакциныг хараахан бүртгээгүй байна.

Эх сурвалж: CNN, CDC.GOV

Оршуулгын үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын ачаалал нэмэгджээ
Оршуулгын үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын ачаалал нэмэгджээ
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.