Ө.Батцэцэг Азийн хөлбөмбөгийн холбооны элит зэрэглэлтэй анхны эмэгтэй шүүгч боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ө.Батцэцэг Азийн хөлбөмбөгийн холбооны элит зэрэглэлтэй анхны эмэгтэй шүүгч боллоо

/2021.11.08/ Монголын Хөл Бөмбөгийн Холбоо /МХБХ/-ны эмэгтэй шүүгчдээс анх удаа Олон улсын шүүгчийн зэрэгт хүрээд байсан Ө.Батцэцэг Азийн Хөл Бөмбөгийн Холбооны Элит шүүгч боллоо.

Анх 2016 оноос МХБХ-ны шүүгчээр ажилласан Ө.Батцэцэг тивийн шүүгчдийн шалгалтыг давж Монгол улсаас АХБХ-нд данстай тав дахь элит шүүгч болж байна. Ингэхдээ Азийн элит зэрэглэлтэй болсон анхны эмэгтэй шүүгч гэдгээрээ онцлог юм.

МХБХ-ны шүүгчийн хэлтсийн зүгээс шүүгчиддээ бие бялдар, онолын өндөр шалгуур тавьж үндэсний дээд лигт ажиллуулдаг. Улсынхаа хамгийн дээд зэрэглэлийн тэмцээнд өөрийгөө батлан харуулсан шүүгч ийнхүү АХБХ-ны элит зэрэглэлийн шүүгчдийн өндөр шалгуурт тэнцсэнээр Азийн эмэгтэй элит шүүгчдийн эгнээнд Монгол шүүгч нэгдлээ.

нэг буюу түүнээс олон хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Эх сурвалж: Монголын хөл бөмбөгийн холбоо

Д.Ганбат: Ирэх оны төсөвт цалин, тэтгэвэр нэмэх талаар тусгах хэрэгтэй
Д.Ганбат: Ирэх оны төсөвт цалин, тэтгэвэр нэмэх талаар тусгах хэрэгтэй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.