“Хорин нэгэн дара эхийн чуулган“ үзэсгэлэн болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хорин нэгэн дара эхийн чуулган“ үзэсгэлэн болно

/2021.11.08/: Дэлхийн урлагийн эрдэнэсийн санд монгол хүний оруулсан бодит хувь нэмэр хэмээн зүй ёсоор үнэлэгддэг бүтээлүүдийн нэг нь Г.Занабазарын урласан “Хорин нэгэн дара эх” баримал юм.

XVII зууны Монголын цутгуурын урлагт гарсан томоохон дэвшил, оюуны сэргэн мандалтын гайхамшиг болсон "Хорин нэгэн дара эх”, “Ногоон дара эх”, “Цагаан дара эх” шүтээн бүтээлүүдийг “чуулган” болгож анх удаа дэлгэн толилуулж буй тус үзэсгэлэн нь уран баримлын урлагт цутгамлын давтагдашгүй аргыг үндэслэснээрээ өнөөдөр ч гэсэн урлаг судлаачдын анхаарлыг татсаар байгаа урлаг, соёлын хосгүй үнэт өв, дахин давтагдашгүй ур хийц бүхий сод бүтээлүүдийг хамтад нь, нэг дороос үзэх ховорхон боломжийг үзэгчид, та бүхэндээ олгож байна.

May be an image of text

Бадамлянхуа цэцэг дэлбээгээ нээсэн мэт үзэсгэлэнтэй, нигуур царай нь намар цагийн тунгалаг саран мэт дугариг дэлгэр, энэрлийн мишээлтэй, амарлингуй төгс байдалтай, шавь сэлт болон хамаг амьтныг үл орхих, үргэлж тусыг болгоох уужим харцтай, үзэсгэлэн гоо, идэр жавхаалаг төгс бүсгүйн байдлаар бүтээж ирсэн түүх, шинжлэх ухаан, өв уламжлал, гоо зүй, урлаг, уламжлалт мэдлэгийг агуулсан дахин давтагдашгүй сод бүтээлүүдийг дэлгэсэн "Хорин нэгэн дара эхийн чуулган" үзэсгэлэн 2021.11.09 - 2021.11.11-ний өдөр Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд болно.

Эх сурвалж: Соёлын яам

Монголбанк нэр бүхий банктай холбоотой мэдэгдэл гаргалаа
Монголбанк нэр бүхий банктай холбоотой мэдэгдэл гаргалаа
 
20 минутын хот бодлогын жишиг  “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эхлэв
20 минутын хот бодлогын жишиг “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эхлэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.