Орон нутагт 2 иргэн осгож нас баржээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орон нутагт 2 иргэн осгож нас баржээ

/2021.11.08/: Өвөрхангай аймгийн Баянгол сумын “Өндөр-Өнт” багийн “Эрээн дэнжийн бригад” гэдэг газарт иргэн Д/49 настай, эрэгтэй/, Ж/50 настай, эмэгтэй/, нар иргэн найранд очиж согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 11.06-ны 03:00 цагт “Портер” загварын ачааны автомашинтай Тарагт сум руу буцах замдаа тус айлаас зүүн зүгт 70 км-т хайрганд сууж, иргэн Ж автомашинаас бууж сураггүй болсон тухай дуудлагыг 11.07-ны өдрийн 12:42 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, “Өндөр-Өнт” багийн иргэд 30 км замыг туулан 13:30 цагт очиж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 11.07-ны өдрийн 15:40 цагт Тарагт сумын “Их булаг” багийн “Дунд гарам” гэдэг газарт осгож нас барсан байсныг олж, цогцсыг тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгчээ.

Мөн Увс аймгийн Бөхмөрөн сумын Хар-Алтад багийн “Хужирт” гэдэг газарт УАЗ-31512 загварын автомашин 11.03-ны өдрөөс хойш эзэнгүй байна. Жолооч Д нь автомашиныхаа хажууд гутал хувцсаа тайлаад явсан байдалтай байна гэсэн мэдээлэл ирсэн байна.

Тус аймгийн Бөхмөрөн сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан нутгийн иргэд 60 км замыг туулан 18:20 цагт очиж Д /28 настай, эрэгтэй/-гийн автомашинаас нь зүүн зүгт 6 км-ын зайд “Мөстийн гол” гэдэг газраас малгай ороолт, гар утас, гадуур хувцас зэргийг олж үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул эрэн хайх ажиллагааг түр зогсоож, 11.07-ны өглөө 07:00 цагт эхлүүлж, 12:35 цагт “Хужирт” гэдэг газраас баруун зүгт 2 км-т “Мөстийн гол” гэдэг газарт осгож нас барсан байсныг олж, цогцсыг тус сумын хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ

Г.Тогтохбаатар: Үндэсний хөрөнгө оруулалтын банк ЭМД, НД-ын сангийн мөнгийг хуваарийн дагуу төлж байгаа
Г.Тогтохбаатар: Үндэсний хөрөнгө оруулалтын банк ЭМД, НД-ын сангийн мөнгийг хуваарийн дагуу төлж байгаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.