/2021.11.03/ Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүнүүд Эрээний хил дээр гацсан байдалтай байна. Тиймээс Гашуунсухайт, Хангийн боомтоор хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүн, эм эмнэлгийн хэрэгслийг татах ажлыг энэ долоо хоногт багтаан хийхээр Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ.
Энэ жил өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Мөн хэд хэдэн аймагт шүлхий, малын гаралтай өвчин гарсан учир мах экспортлох ажлыг түр хугацаанд зогсоосон байгаа. Махны үнийг аль болох тогтвортой байлгахыг хичээж ажиллаж байна. Ингэхийн тулд мах худалдаалах цэг, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх тал дээр Засгийн газрын зүгээс анхаарч ажиллаж байна. Үүний хүрээнд Улаанбаатар хотод энэ өвөл 30-аас доошгүй махны ил задгай болон агуулах худалдааны цэгийг бий болгохоор шийдвэрлэсэн" гэв.