Засгийн Газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:
Шүгэл үлээгчийн эрхзүйн тухайн хуульд шүгэл үлээгч гэж хэн бэ гэдгийг тодорхойлсон. Нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээж, гомдол мэдээллээ албажуулж ирүүлсэн иргэнийг хэлнэ. Тодорхой компани, байгууллагууд зах зээлд үнийн хөөрөгдөл үүсгэх гэж байгааг мэдээлэх зэрэг нь шүгэл үлээгчийн хийх үйлдэл юм.
Хэн нэгнийг гутаан доромжлох, баримтгүй зүйлийг олон нийтэд түгээхийг шүгэл үлээгч гэхгүй. Гаднын улсуудын энэ талаарх хуулийг судалсан. Шүгэл үлээгчээс авсан мэдээллийг сэтгүүлчид нууцлах эрхтэй. Энэ нь эрэн сурвалжлах сэтгүүлзүйд давуу тал үүсгэнэ.
Энэ оны арван сарын байдлаар авилгын хэрэгтэй холбоотой 90 тэрбум төгрөгийг төрийн дансанд төвлөрүүлсэн.
Шүгэл үлээгчийн тухай хуулийг УИХ-д өргөн барихаар болсон. Энэ хуулийн үндсэн зорилго нь шүгэл үлээх хэлбэр, мэдээллийг холбогдох байгууллага хүлээн авах, дундын мэдээллийн сан үүсгэх, түүний нууцлалыг хадгалж хамгаалах, тэдгээрийн амь нас эрүүл мэндийг хангах юм.
Энэ хуулийн онцлог зохицуулалт: Учруулсан хохирлын хэмжээнээс шалтгаалаад урамшуулахад оршино. Урамшууллын хэмжээ нь 100 мянгаас-1,5 тэрбум төгрөг хүртэл байна.
Энэ хууль батлагдсантай холбогдоод гэрч хохирогчийг хамгаалах хууль, эрүүгийн хууль, зөрчлийн хууль, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт орно.
Энэ нь хэн нэгний талаар гэдэгт гол нь биш. Нийтийн эрх ашиг сонирхлын эсрэг, авлига, экологи сүйрүүлж байгаа, татвараа нууж байгаа, шударга бус өрсөлдөөний талаарх мэдээллүүдэд хамаатай.
Шүүх шинжилгээний байдлын эрх зүйн байдлыг тодорхойлсон хуулийг ирэх долоо хоногоос өргөн барихаар ажиллаж байна.
Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийг хэвлэл мэдээллийн байгууллагаар гуйвуулсан. Сэтгүүлчид хэн нэгний талаар бичихдээ хэнээс ч зөвшөөрөл авахгүй. Иргэний хүний эрүүл мэндийн талаар бичихэд нууц гэх хамгаалалтад орно.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэх гэхэд салбарынхан нь санал нэгддэггүй. Төсөл нь бэлэн ч хойшлоод байна. Хэвлэл мэдээллийн байгууллага аливаа мэдээллийнхээ эх сурвалжийг нууцална. Хэвлэлийн эрх чөлөөний хууль гартал Шүгэл үлээгчийн тухай хуульд сэтгүүлчдийг хамгаалах зохицуулалтыг хийсэн гэв.