/2021.11.2/ Оюутолгой компани ирэх оны төлөвлөлттэй холбоотойгоор 160 ажлын байрны зарыг аравдугаар сарын 24-ний долоо хоногт гаргасан юм.
Энэ ажлын байранд орох хүсэлтээ илэрхийлсэн 1860 анкет дөрөв хоногт очжээ.
Одоогоор Оюутолгой компанид 13 мянга гаруй хүн ажилладгаас 96 хувийг нь монгол иргэд бүрдүүлдэг байна.
Гэвч Оюутолгой компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь 2022 оны зардлын төсвийг батлахгүй бол дээрх 160 ажлын байр огт хэрэггүй болох юм. Түүгээр ч үл барам 13 мянган хүний ажлын байр ч баталгаагүй болох эрсдэлтэй.