/2021.11.02/: Монголбанк 2021 оны аравдугаар сард 3.2 тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 18.1 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1.08 тн-оор буурсан үзүүлэлт юм.
2021 оны аравдугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 168.2 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 249.8 кг үнэт металл худалдан авсан.
Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2021 оны аравдугаар сард 162,456.30 төгрөг байв.
График 1. 2018-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)
График 2. 1990-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)
График 3. 2021 оны аравдугаар сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)
Эх сурвалж: Монголбанк