46 настай эрэгтэй автомашины бүхээгт хавчуулагдан нас баржээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

46 настай эрэгтэй автомашины бүхээгт хавчуулагдан нас баржээ

На 20-м километре МКАД произошла смертельная авария - Газета.Ru | Новости

/2021.10.28/: Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн “Хөтөл” хорооллын автозамын зорчих хэсэгт 2 автомашин мөргөлдөж, 1 хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан тухай дуудлагыг аймгийн Онцгой байдлын газар аравдугаар сарын 28-ны өдрийн 01:23 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 01:40 очиход иргэн З-гийн жолоодож явсан “Исузу” загварын ачааны автомашин, иргэн М-ийн жолоодож явсан “Соната-7” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, тус аймгийн Дархан сумын харьяат иргэн М /46 настай, эрэгтэй/ суудлын автомашины бүхээгийн хэсэгт хавчуулагдан нас барсан байсныг гаргаж, аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ

“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай хэлэлцэнэ
“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай хэлэлцэнэ
 
НҮБ-ын хүн амын сантай энэ онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар санал солилцлоо
НҮБ-ын хүн амын сантай энэ онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар санал солилцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.