/2021.10.28/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлнэ.
Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд:
- Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 07 дугаар дүгнэлт
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл (Засгийн газар 2021.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг)
- Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд (Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 15 гишүүн 2021.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг)
- Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд (Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг)
- Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд (Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг)
- Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл (Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Т.Доржханд нар 2021.10.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг)
- Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл (Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх)
- “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл (Засгийн газар 2021.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх)
- "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл (Засгийн газар 2021.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, хаалттай, үргэлжилнэ).