6 дугаар сарын 12-ны өдрөөс бензиний үнэ нэмэгдэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

6 дугаар сарын 12-ны өдрөөс бензиний үнэ нэмэгдэнэ

Монгол Улс /2021.6.11/: Өнөөдөр буюу 6 дугаар сарын 11-ний өдөр шатахуун импортлогчдын зүгээс Сангийн яам, Уул уурхай хүнд үйлдвэрлэлийн яам болон Шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт мэдэгдэл хүргүүлэв.

Мэдэгдэлд "Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ нэмэгдсэнээс үүдэн шатахуун импортлогчид одоогийн үнээр борлуулахад литр тутамдаа 550-600 төгрөгийн алдагдал хүлээж байгаа болон цаашид одоогийн худалдаалагдаж байгаа үнээр шатахуун борлуулах боломжгүй болсон тухай дурдаад тухайн шалтгааны улмаас энэ сарын 12-ны өдрөөс эхлэн жижиглэнгийн буюу шатахуун түгээх станцаар борлуулж байгаа шатахууныг литр тутамд 600 төгрөгөөр үе шаттайгаар нэмэх болсон"-ыг мэдэгджээ.

Эх сурвалж: Шатахуун импортлогчдын холбоо

Монголын хөрөнгийн биржээс сар бүр зохион явуулдаг үнэт цаасны зах зээлийн суурь мэдлэг олгох ээлжит сургалт 6 дугаар сарын 16-ны өдрөөс бүртгэлээ авч эхэлнэ.
Монголын хөрөнгийн биржээс сар бүр зохион явуулдаг үнэт цаасны зах зээлийн суурь мэдлэг олгох ээлжит сургалт 6 дугаар сарын 16-ны өдрөөс бүртгэлээ авч эхэлнэ.
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.