Цогтцэций-Чойр чиглэлийн замаар нүүрс тээвэрлэхийг зөвшөөрлөө
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цогтцэций-Чойр чиглэлийн замаар нүүрс тээвэрлэхийг зөвшөөрлөө

No description available.

/2021.10.21/ Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар ирэх оны гуравдугаар сарын 31-ний өдрийг хүртэл Цогтцэций-Чойр чиглэлийн замаар нүүрс тээвэрлэлт хийхийг түр зөвшөөрсөн тушаал гаргажээ.

Уг тушаалд “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Захиргааны ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн:

1.Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Тавантолгойн уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэлх улсын чанартай авто замаар нүүрс тээвэрлэхийг зөвшөөрсөн. Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Өмнөговь, Дундговь аймгийн Засаг дарга нарын санал, тээвэрлэлт хийхээр тохиролцон, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, тээвэрчдийн эрх ашгийг харгалзан Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/158 дугаар тушаалын 5 дахь заалтыг “Энэхүү тушаалыг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй” гэж өөрчилсүгэй.

2. Тушаалд өөрчлөлт орсонтой холбогдуулан авто замын бэлэн байдлыг ханган ажиллахыг Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт, тээвэрлэлтийг зохион байгуулж ажиллахыг Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт тус тус даалгасугай.

3. Тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт үүрэг болгосугай гэж дурдсан байна.

Ташрамд дурдахад, "Баянзам" ТББ-ын тэргүүн П.Баярхүү болон тус чиглэлийн замд тээвэрлэлт хийдэг жолооч нарын зүгээс үүнтэй холбоотойгоор хэд хэдэн удаа мэдээлэл хийж байсан юм.

Фэйсбүүк ирэх долоо хоногт нэрээ өөрчлөх төлөвлөгөөтэй байна
Фэйсбүүк ирэх долоо хоногт нэрээ өөрчлөх төлөвлөгөөтэй байна
 
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.