/2021.10.20/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
БОАЖ-ын сайд Н.Уртнасан, "Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод тарих ажлын хүрээнд цөлжилт, хөрсний бохирдлыг арилгах Үндэсний хороог БОАЖЯ-нд байгууллаа. Хорооноос тэрбум мод тарих ажлыг 2030 он хүртэл үе шаттайгаар зохион байгуулна.
Ингэхдээ уулнаас мод шилжүүлэн суулгах ажлыг дэмжихгүй. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 9.2 сая суулгац байгаа. Хэрэв 100 сая суулгац хэрэгтэй гэвэл одоо байгаа нөөцөө 10 дахин нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Тиймээс мод үржүүлгийн аж ахуй нэгжүүдийг урамшуулах, үйл ажиллагааг нь дэмжих бодлого баримталж ажиллана" гэв.
Мөн тэрбээр, "Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь буюу 120.3 сая га талбай цөлжилтөд өртсөн тооцоо судалгаа гарсан. Үүнээс 23 хувь нь буюу 30 орчим га талбай хүчтэй цөлжилттэй гэсэн ангилалд багтаж байна" гэлээ.