/2021.10.20/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Эрээний хил хаасантай холбоотойгоор хүнсний бүтээгдэхүүний татан авал, хадгалалт, нөөцийн талаар мэдээлэл өглөө.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Өнөөдрийн байдлаар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох будаа, элсэн чихэр, ургамлын тосны 22 хоногийн нөөц байгаа. Хомстолд орохгүй. Харин Эрээний хил хаасан учир нарийн ногооны хомстолд орох тал ажиглагдаж байна. Тиймээс ойрын хугацаанд хүнсний бүтээгдэхүүнийг тусгай горимоор нэвтрүүлэх ажлыг Зам, тээвэр хөгжлийн яамтай хамтран зохион байгуулж байна.