/2021.10.20/ Засгийн Газрын хуралдааны шийдвэрийг танилцууллаа. БШУ-ы сайд Л.Энх-Амгалан: Орон нутагт их дээд сургуулийг эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлэх тогтоол гарлаа. Энэ нь зөвхөн түгжрэл бууруулах асуудал биш, хөдөө орон нутгийн хөгжлийн асуудал, боловсон хүчнийг чадавхжуулах, цаашдын бүс нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах цогц асуудал юм.
Өмнө нь Улаанбаатар хотоос хэд хэдэн сургуулийг нүүлгэх талаар ярьж байсан ч хэрэгжиж байгаагүй. Учир нь асуудлыг цогцоор нь харж чадаагүй юм .
88 их дээд сургуульд 150 мянга орчим оюутан байдаг. Үүний 143 мянга нь Улаанбаатар хотод сурч байна. Үлдсэн 7 мянган оюутан нь орон нутагт суралцаж байгаа нь сэтгэл эмзэглүүлэм үзэгдэл юм.
Орон нутагт сурч байгаа оюутныг буруутгаж болохгүй. Хот хөдөөгийн боловсролын ялгаа шат шатанд бий болсон. Бид цаашдаа орон нутагт Улаанбаатар хотод олгодог шиг чанартай боловсрол олгодог болно.
Төгссөн сурагчдын хэдэн хувь нь ажлын байранд орсон гэдгээр нь тухайн сургуулийн чанарыг үнэлдэг болно.
Эрдэнэт Дархан Өмнөговь аймагт сургалт судалгаа үйлдвэрлэлийн цогцолбор байгуулж МУИС ШУТИС ХААИС-ийн сургуулиудыг байгуулах шийдвэр гарч байна.
Өмнөгөвь Эрдэнэт Дарханд байгаа сургуулийн хөтөлбөртэй Улаанбаатар хотын сургуулийн хөтөлбөр давхцахгүй байх тал дээр анхаарна.
Дархан, Эрдэнэтэд байгаа оюутны дотуур байр нийт хүчин чадлынхаа гуравны нэг хувийг нь л ашиглаж байна.
- Багш нарын цалингийн асуудал -
Орон нутагт ажиллаж байгаа багш нарын цалин Улаанбаатар хотод ажиллаж байгаа их дээд сургуулийн багшийн цалинтай дүйцүүлнэ.
Хөдөөгийн нэмэгдэл, ипотекийн зээлд хамрагдах боломжийг олгоно.
88 их дээд сургууль дээр хөөлбөрийн давхцал үүссэн. Их дээд сургууль хоорондоо кредит дүйцүүлдэг болсон.
Бид 2022 оны улсын төсвөөр багш нарын суурь цалинг нэмье гэж үзэж байгаа. Хэд хэдэн урамшуулал авдаг. Үүнийг хэнд яаж, ямар шалгуураар олгодог зэрэг нь шударга бус тогтолцоо. Багш нарын суурь цалинг хамгийн багадаа 200-300 мянган төгрөгөөр нэмнэ гэж тооцоолж байгаа.
Багш нарын суурь цалинг дунд болон урт хугацаанд нэмэгдүүлэх асуудлыг өндөр түвшинд ярьж байж боловсролын чанарыг асуудлыг шаардана. Тиймээс ирэх оны улсын төсөвт багшийн цалингийн гол эх үүсвэр болох нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг бодох аргачилалд өөрчлөлт хийж, суурь цалинг нэмэгдүүлэх бодлогыг тусгасан.
Багшийн суурь цалин өндөр болж байж, түүнээс бодогддог нэмэгдлүүд нь өндөр болох юм. Бид дунд болон урт хугацаанд энэ зорилгыг тавьж байна.
Ингэснээр цаашдаа Төрийн албан хаагчдын дундаж цалин 1.2-1.3 сая төгрөгийн түвшинд хүрэх боломж байгаа гэж харж байна...
Мөн ирэх оноос хөдөө орон нутагт ажиллаж байгаа багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэж, цалин урамшууллыг нэмэх, оюутнуудад тэтгэлэг олгож дэмжих шийдвэр гаргалаа.