/2021.10.20/
2020 онд гаргасан Үндэсний статистикийн хорооны судалгаагаар улсын хэмжээнд 15-19 насны 2,928 амаржсан эх байдаг байна.
Харин энэ тоо өмнөх онуудтай харьцуулбал буурсан байгаа юм. Тодруулбал, 2018 онд дээрх насны 3,541 эх тухайн онд амаржсан байна. Түүнчлэн 2019 онд 3,403 болж буурсан үзүүлэлттэй байгаа юм.
Сангийн сайд Б.Жавхлан ирэх оны төсвийг танилцуулах үеэр “Улсын хэмжээнд 18 нас хүрээгүй 5,000 ээж хүүхдийн мөнгө авч байгаа" талаар ярьсан.