Нийт оюутны дөрвөн хувь нь л Боловсролын Зээлийн Сангийн тэтгэлэг авдаг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийт оюутны дөрвөн хувь нь л Боловсролын Зээлийн Сангийн тэтгэлэг авдаг

/2021.10.20/ Сайд нар өчигдөр сэтгүүлчидтэй уулзлаа. БШУ-ы сайд Л.Энх-Амгалан боловсролын зээлийн сангийн талаар ийн хэллээ.

Боловсролын зээлийн сангийн санхүүжилт дорвитой байсан үед 60-70 тэрбум төгрөг авч байсан. Одоогоор 200 гаруй суралцагч баклаврын тэтгэлэг авч байна. Үүн дээр 12-13 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байдаг.

Боловсролын зээлийн сангийн төсөв 40 тэрбум байлаа гэхэд 40 хувь нь цөөхөн хэдэн хүүхдийн сургалтын зардалд зарцуулагдаж байна. Энэ нь үр дүн муутай.

Тиймээс 2022 оны төсөв дээр боловсролын зээлийн сангийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудал байгаа. 150 мянган хүүхдийн 10 мянга нь л зээл авч байна. Үүнийг хамгийн багадаа 30 мянган хүүхдэд хүртээмжтэй байлгах боловсролын зээлийн бүтээгдэхүүн байх шаардлагатай гэж харж байна.

Шинжлэх ухаан, биотехнологийн ололт амжилтаа Монгол Улстай хуваалцана
Шинжлэх ухаан, биотехнологийн ололт амжилтаа Монгол Улстай хуваалцана
 
1992-2025 оны хооронд олгосон газар олголтын асуудлаарх Хянан шалгах түр хороо байгуулагдлаа
1992-2025 оны хооронд олгосон газар олголтын асуудлаарх Хянан шалгах түр хороо байгуулагдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.