Хүнсний эрхийн бичгийн шинэчлэлийн туршилт эхэллээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүнсний эрхийн бичгийн шинэчлэлийн туршилт эхэллээ

/2021.10.20/: Нийгмийн халамжийн үйлчилгээний шинэчлэлийн хүрээнд “Хүнсний эрхийн бичиг”-ийн үйлчилгээг хүргэхээр Номин, Оргил, И-март 3 сүлжээ дэлгүүртэй хамтран аравдугаар сард туршилтыг эхлүүлж байна.

Энэ сард Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг дээрх 3 сүлжээ дэлгүүр болон ӨМНӨ ҮЙЛЧИЛДЭГ байсан харьяа хүнсний дэлгүүрүүд үзүүлнэ.

Аравдугаар сарын 20-ны өдөр энэ сарын санхүүжилт иргэдийн дансанд орно.

Цаашид бид Е-баримт олгодог хүнсний дэлгүүр, худалдааны төвүүд, супермаркетуудыг энэ үйлчилгээнд үе шаттайгаар нэвтрүүлж цар хүрээгээ тэлж ажиллахаар төлөвлөжээ.

Та өөрийн гэрт ойр Номин, Оргил, И-март сүлжээ дэлгүүр болон өмнө үйлчлүүлдэг байсан харьяа хүнсний дэлгүүрээр үйлчлүүлээрэй.

No photo description available.

  • “НОМИН” нийслэлд-44, орон нутагт 14 салбартай.
  • Дорнод аймаг, Дархан-уул аймаг,Сүхбаатар аймаг, Ховд аймаг, Эрдэнэт хот Өмнөговь аймаг, Дорноговь аймаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, Увс аймаг, Өвөрхангай аймаг, Хэнтий аймаг, Хөвсгөл аймаг, Төв аймаг, Багануур дүүрэг
  • “ОРГИЛ” худалдааны төв нийслэлд-9, орон нутагт -2 салбартай.
  • Дархан-уул аймаг, Эрдэнэт хот
  • “И-МАРТ” хайпермаркет нийслэлд 3 салбартай.
  • Баянгол дүүрэг: И-март хороолол салбар
  • Хан-Уул дүүрэг: Хан-уул салбар
  • Баянзүрх дүүрэг: Чингис салбар

Хүнсний дэлгүүртэй холбоотой асуудал болон энэ үйлчилгээнд хамтран ажиллах сонирхолтой аж ахуйн нэгжийн хүсэлтийг хүлээн авах утас: 8806-5558

Системийн алдаатай холбоотой санал хүсэлтийг хүлээн авах утас: 9914-7513

Эх сурвалж: ХНХЯ

Гаитигийн гэмт бүлэглэл АНУ, Канадаас 17 сая доллар шаардав
Гаитигийн гэмт бүлэглэл АНУ, Канадаас 17 сая доллар шаардав
 
НҮБ-ын хүн амын сантай энэ онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар санал солилцлоо
НҮБ-ын хүн амын сантай энэ онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар санал солилцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.