Гаитигийн гэмт бүлэглэл АНУ, Канадаас 17 сая доллар шаардав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гаитигийн гэмт бүлэглэл АНУ, Канадаас 17 сая доллар шаардав

Kidnappers target another church, ask for $1 million to release worshippers  - The Haitian Times

/2021.10.20/: The Wall Street Journal сэтгүүлд АНУ-ын номлогчдыг хулгайлсан хэргийн хүлээн зөвшөөрсөн Гаитигийн гэмт бүлэглэл номлогчдыг суллахад 17 сая долларын барьцаа мөнгө шаардсан талаар мэдээлж байна.

Сэтгүүлд дурдсанаар, Гаити улсын Хууль зүйн сайд Лизт Кител хэлэхдээ, өөрсдийгөө 400 Мавозо гэж нэрлэдэг энэ бүлэглэл өнгөрсөн бямба гаригт нийслэл Порт-о-Пренс хотын гаднаас хулгайлагдсан 16 Америк, нэг Канад иргэн тус бүрийг 1 сая долларын барьцаа мөнгөөр суллах болно гэжээ. Тэд Охайо мужид төвтэй Христийн тусламжийн байгууллагын шугамаар ажиллаж байжээ.

The Wall Street Journal сайт Кителийн хэлсэн үгийг иш татан “хулгайлагдсан бүлэг хүмүүс дунд найман сартайгаас 15 хүртэлх насны таван хүүхэд байгаа бөгөөд тэднийг Порт-о-Пренс хотын захын аюулгүй байшинд хорьж байгаа” гэнэ.

Сайд Кител хэлэхдээ тэд 17 номлогчдыг ямар ч золионы мөнгө төлөхгүйгээр суллах талаар хэлэлцээр хийж байгаа гэж хэлээд "Бид тэдэнд нэхсэн мөнгийг нь өгвөл тэд мөнгийг буу, зэвсэг болон суманд зориулах болно" гээд 400 Мавозо” бүлэглэл энэ оны дөрөвдүгээр сард хулгайлагдсан таван католик санваартан, хоёр гэлэнмаа нарыг хоёр санваартны барьцааны мөнгөөр сулласан гэв.

Даваа гарагт Цагаан ордоноос Холбооны мөрдөх товчоо номлогчдыг хайж олон, тэднийг аюулгүй газарт хүргэхээр ажиллаж байна гэж мэдэгдсэн.

Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки хэлэхдээ, Ерөнхийлөгч Жо Байден Холбооны мөрдөх товчоо, Төрийн департаментын хүчин чармайлтын талаар тогтмол мэдээлэл авч байна. Даваа гарагт АНУ-ын Төрийн департаментаас Гаити улсын эрх баригчидтай нягт хамтран ажиллаж, номлогчдыг хайж олох багахан хэмжээний баг бүрдүүлсэн гэж мэдэгдэв.

АНУ-ын ЭСЯ-ны баг Гаити улсын үндэсний цагдаа, номлогчдын бүлэг, хохирогчдын гэр бүлийн гишүүд, Канадын засгийн газартай хамтран ажиллаж байна гэж Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс мэдэгдэв.

Номлогчдыг хулгайлсан явдал нь Гаити улсад хүн хулгайлах асуудлыг олон жилийн турш зовоож ирсэн асуудал боловч сүүлийн саруудад улам бүр нэмэгдсээр байна.

Гаити улсын ажилчид тус улс дахь аюулгүй байдлын нөхцөл байдлыг эсэргүүцэн даваа гаригт ажил хаялт зарлав.

Ажил хаялт зарласан ажилчдын дийлэнх нь хулгайлах гэмт хэргийн золиос болдог Гаитигийн тээврийн салбарынхан бөгөөд даваа гаригийн ажил хаялтанд бусад бизнесийн бүлгүүдийн нэгдсэн байна.

Даваа гарагт ихэнх аж ахуйн нэгж, сургуулиудыг хаагдаж, нийтийн тээвэр зогсжээ.

Ассошиэйтед Пресс агентлагийн мэдээлснээр, жагсагчид Порт-о-Пренс болон бусад хотууд, түүний дотор өмнөд хэсэгт орших Лес Кэйс хотод дугуй шатаан эсэргүүцэлээ илэрхийлсэн байна.

НҮБ даваа гарагт мэдэгдэхдээ, Гаити улсад сүүлийн үед бүлэглэн хүчирхийлэл үйлдэх, тэр дундаа хүн хулгайлах гэмт хэргийн гаралт нь тусламжийн үйл ажиллагаанд нөлөөлж байна гэв.

НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик хэлэхдээ, өнгөрсөн зургадугаар сараас хойш нийслэл хотод болсон гэмт бүлэглэлийн хүчирхийллийн улмаас 19,000 орчим хүн дүрвэж, 1.5 сая гаруй хүн хохирсон байна.

НҮБ-ын өнгөрсөн сард гаргасан тайланд 2021 оны эхний найман сард 328 хүн хулгайлагдсан тухай Гаити улсын цагдаагийн газар мэдэгдсэн байна.

Наймдугаар сард АНУ, Гаити руу аялах сэрэмжлүүлэг гаргаж, хүн хулгайлах гэмт хэргийн улмаас америкчуудыг тус улсад зочлохгүй байхыг уриалав.

Долдугаар сард Ерөнхийлөгч Жовенел Мойзыг хөнөөсний дараа улс төрийн хямрал болж, Гаити улсын аюулгүй байдал хүндэрсэн. Түүнчлэн тус улс эдийн засгийн хямралд өртсөн ба наймдугаар сард болсон газар хөдлөлтийн улмаас 2000 гаруй хүн амь үрэгджээ.

Эх сурвалж: voanews

Дархлаажуулалтын цэгүүдийн байршил
Дархлаажуулалтын цэгүүдийн байршил
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.