Хьюстонд онгоц хөөрөхдөө осолджээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хьюстонд онгоц хөөрөхдөө осолджээ

Houston airplane crash: MD-87 plane carrying 21 individuals smashes into  area in Texas - BVC News

/2021.10.20/: Мягмар гарагийн өглөө Хьюстоны нисэх онгоцны буудлаас хөөрөхдөө 20 гаруй хүн тээвэрлэн Бостон руу нисэж байсан онгоц хашаа мөргөн осолдож улмаар гал гаран шатсан ч зорчигчид хүнд гэмтэл бэртэл аваагүй гэж албаны хүмүүс мэдээлэв.

Гал сөнөөгчид нисэх онгоцны буудлын гаднах талбай болох МакДоннелл Дугласын зам дээр MD-87 онгоц унасны улмаас гарсан галыг унтраахаас өмнө бүх зорчигчид болон багийн гишүүд онгоцноос аюулгүй гарч чадсан байна.

"Энэ бол үнэндээ олон хүмүүсийн хувьд шинээр мэндэлсэн баярт өдөр нь юм" гэж Техасын Олон нийтийн аюулгүй байдлын хэлтсийн хэвлэлийн төлөөлөгч, ахмад Стивен Вудард хэргийн газарт сэтгүүлчдэд хэлэв.

Нэг хүн нурууны тус газраа бага зэргийн гэмтэл авсан гэж мужийн шүүгч Уоллер Трей Духон фэйсбүүк хуудсандаа мэдээлжээ.

"Одоогийн бидэнд байгаа мэдээллээр бол онгоц хөөрөх зурвасын төгсгөлд өндөр авч чадалгүй Мортон замыг хөндлөн гарч нисэх онгоцны буудлын чанх хойд талыг талбайд унаж улмаар гал гарсан байна" гэж шүүгч хэлэв.

Өөр нэг хүнд амьсгалын замын асуудал гарсан ба гэмтсэн хоёр хүнийг хоёуланг нь эмнэлэгт хүргэсэн боловч төд удалгүй тэд онгоцны буудал руу буцаж иржээ.

MD-87 онгоц өглөөний 10 цагт хөөрөх гэж байгаад "хашааг дайран осолдон улмаар гал гарсан" гэж Холбооны нисэхийн удирдлагын (FAA) мэдэгдэлд дурджээ.

Онгоц осолдохоос өмнө 500 фут орчим хөөрсөн гэж Вудард хэлэв.

Онгоцонд 18 зорчигч, хоёр нисгэгч, үйлчлэгч байсан гэж мэдэгдсэн ба хамгийн бага нь 10 настай хүүхэд байсан ба галыг бүрэн унтраасан гэж мэдэгдэв.

FAA болон Тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөл (NTSB) ослыг мөрдөн шалгах юм байна.

Анхны тусламжийн багийнхан онгоц осолдож гал гарсан газар ирсэн байсан нь мэдээний сувгуудыг бичлэгт харагдаж байсан ба Уоллер Харрисын Онцгой байдлын 200-р тойргийн захирал Тим Гибсон хэлэхдээ бүх зорчигчид "өөрсдөө онгоцноос гарцгаасан" бөгөөд тусламжийн багийнхан зорчигчдыг онгоц осолдсон талбайгаас гарахад нь тусалсан гэжээ.

Эх сурвалж: cnn

Шүүх, шүүгч бүрэлдэхүүнийг сугалаагаар томилно
Шүүх, шүүгч бүрэлдэхүүнийг сугалаагаар томилно
 
Усны нөөцийн зөвлөл хуралдаж Цэнхэрийн халуун рашааны усны нөөцийг баталлаа
Усны нөөцийн зөвлөл хуралдаж Цэнхэрийн халуун рашааны усны нөөцийг баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.