О.Отгонтөгс: Дуучин С.Жавхлан тоглолт хиймээр байна гэж 4 тэрбум төгрөг нэхсэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Отгонтөгс: Дуучин С.Жавхлан тоглолт хиймээр байна гэж 4 тэрбум төгрөг нэхсэн

/2021.10.19/ Иргэн О.Отгонтөгс сүүлийн үед болоод байгаа жагсаал цуглаануудын талаар мэдээлэл хийж байна.

УИХ гишүүн асан С.Жавхлан, Хөх хотод суух консул асан Д.Мөнх-Эрдэнэ гэх улс төрчдийн жагсаал цуглааны талаар ярьлаа.

С.Жавхлан сангийн сайд Б.Жавхлан гэх хүнээс Монгол даяар "Хамаг Монгол" тоглолт хиймээр байна гэж шантаажилж 4 тэрбум төгрөг нэхсэн. Сайдаас асуугаарай. Үнэний хариуцлагыг би хүлээнэ. Жүжигчин М.Баярмагнай, дуучин С.Жавхлан хоёр сангийн сайдаас мөнгө нэхсэн гэж төрийн албаны амтай болгон ярьж байна. Жагсаал цуглаан гэдэг нь бид өөр нийгэмд амьдрахыг хүссэндээ хийдэг. Улс төрчид лоббины жагсаал хиймээргүй байна.

Жагсаал цуглаан ардчилсан оронд заавал байх зүйл мөн. Гэхдээ манай улсад болж байгаа жагсаал цуглаанд элдэв асуудал ороод дууслаа.

Д.Мөнх-Эрдэнэ сүүлийн үед ард түмний сонирхох сэдвийг хөндөж байна. Энэ нь таалагдахгүй байна. Дөрвөн хүнийг унагаана солино гэх юм. Солиод юу өөрчлөгдөх юм. Улс төрчдөөс хариуцлага нэхээд байх юм. Өөрийнх нь хамаатан нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг. Түүнээс хариуцлага нэхээч.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Колин Пауэлл таалал төгслөө
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Колин Пауэлл таалал төгслөө
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.